бэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүүхэд, дүү нарын гэргий
- 1.бэр цэцэг урга. (амт гашуун, шар үндэстэй, нил хөх болон шаргал цэцэгтэй, хээр тал, нуга уулын хажуу элсэн довд ургадаг, эмийн найрлагад ордог нэгэн зүйл цэцэг; баавар цэцэг).
- 1.Ярны гэр хальс, ором сорви;
- 2.Хүн, амьтны өвчилсөн махан доорх хатуурсан битүү хавдар.
- 1.хүүгийн эхнэр
Англи утга
- нэр үгdaughter-in-law; sister-in-law (younger brother's wife); bride
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бэр |
|---|---|
| Харьяалахын тийн | бэрийн |
| Заахын тийн | бэрийг |
| Өгөх орших тийн | бэрд |
| Гарахын тийн | бэрээс |
| Үйлдэхийн тийн | бэрээр |
| Хамтрахын тийн | бэртэй |
| Чиглэхийн тийн | бэр лүү |
| Олон тоо | бэрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бэр авах — хүүхэд дүү нартаа эхнэр авах
бэр булаах — хүүхэд дүү нартаа эхнэр авч өгөх
бэр буулгах — бэр авах
дархан бэр — гурав ба түүнээс дээш хөвгүүн төрүүлсэн бэр
цэцэн бэр — шулуун шударга, үнэнч, цагаан сэтгэлтэй ухааны нар гийсэн бэр
Хэлц үг
Бэр арвидвал хоолгүй
Луу арвидвал бурхангүй
Бэр арвин хоол түүхий
Бэр барьсан нь үүдэнд
Хэсэж ирсэн нь хойморт
Бэр зээ хоорондоо зөрөлдвөл элбэрэлгүйн ёр
Багш шавь хоёулаа хэрэлдвэл эрдэм сурахгүйн ёр
Бэр олон болохоор хоол түүхий болдог
Бэр очсон газраа
Чулуу шидсэн газраа
Бэр сайтын хадам бардам
Билүү сайтын хутга бардам
Бэр сонгоё гэвэл өглөө эрт
Бэлчээр сонгоё гэвэл үд дунд
Бэр үзвэл өглөө эрт
Бэлчээр үзвэл үд дунд
Хөвгүүн хүн — хөх чоно
Бэр хүн — бэлтрэг чоно
Зүйр цэцэн үг
Бэр олон болохоор хоол түүхий болдог
Бэр сонгоё гэвэл өглөө эрт
Бэлчээр сонгоё гэвэл үд дунд
Хоршоо үг
үр бэр — хүүгийн эхнэр, өөрийн охин болсон бэр
Үгийн гарал
From Proto-Mongolic *beri, compare Dongxiang bieri.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.