бялдууч
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эрхтэн дархтан буюу өөрт ашиг бүхий хүнд саймсран долдгонодог хүн, бусдад саймшрагч
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бялдууч |
|---|---|
| Харьяалахын тийн | бялдуучийн |
| Заахын тийн | бялдуучийг |
| Өгөх орших тийн | бялдуучид |
| Гарахын тийн | бялдуучаас |
| Үйлдэхийн тийн | бялдуучаар |
| Хамтрахын тийн | бялдуучтай |
| Чиглэхийн тийн | бялдууч руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бялдууч зан — зусарч зан
бялдууч хүн — зусарч хүн, долдгонуур хүн
Хэлц үг
Бааран хүнд нохой амраг
Бялдууч хүнд ноён амраг
Биширч явбал номтой таарахгүй
Бялдууч явбал олонтой таарахгүй
Бялдууч хүн дийлсэн талд нь
Бяцхан хүүхэд инээсэн талд нь
Бялдууч хүн илүү арван таван газар гүйнэ
Бялдууч хүнийг ноён хөөдөггүй
Бяцхан хурим дээжээр цэглэдэг
Бялдууч хүн дээдээр цэглэдэг
Шударга хүн зан гүдэс
үг эрс
Бялдууч хүн ааль уран
үг мяруус
Хоршоо үг
зусар бялдууч — бусдыг зулгуйчлан бялдуучлах зан
зусарч бялдууч — нүүр тал харан бусдад саймшрах зантай хүн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.