бялуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шийдэм, цохих шийдэмлэх модон зэвсэг, бороохой
- 1.Гурил хөөлгөж, ногоо жимс мэтийг хийж хайрсан идээ
- 2.Тос хавсарсан чихэрлэг нарийн боов
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бялуу |
|---|---|
| Харьяалахын тийн | бялууны |
| Заахын тийн | бялууг |
| Өгөх орших тийн | бялуунд |
| Гарахын тийн | бялуунаас |
| Үйлдэхийн тийн | бялуугаар |
| Хамтрахын тийн | бялуутай |
| Чиглэхийн тийн | бялуу руу |
| Олон тоо | бялуунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
байцаатай бялуу — байцаа хавчуулсан гурилан идээ
тостой бялуу — тос хавсарсан гурилан идээ
амтат бялуу — тос хавсарсан чихэрлэг боов
хотол бялуу — гурил, өндөг, сүү зэрэг үндсэн материал дээр төрөл бүрийн амт, өнгө оруулагч хийж чимэглэн хийсэн идээ, төрөл олон янз
Хэлц үг
бялуу хуваах — сонгуульд ялсан намынхан албан тушаал хуваан авах
Бийр барьсан хүн хөл ачина
Бялуу барьсан хүн хөл устана
Бялуу шийдэм ан ална
Бийрийн үзүүр хүн ална
Туулай гүйхдээ мэргэн гэтэл
Бялуу тусахдаа нэн мэргэн
Зүйр цэцэн үг
Бялуугаар зодвол инээж
Булгаар зүлгэвэл уйлах
Бялуу шийдэм ан ална
Бийрийн үзүүр хүн ална
Хоршоо үг
бялуу шийдэм — цохих, жанчих модон зэвсэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.