бяруу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хоёр настай үхэр
- 2.Өвөл эрт гарсан тугал;
Англи утга
- нэр үгa two-year-old calf
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бяруу |
|---|---|
| Харьяалахын тийн | бярууны |
| Заахын тийн | бярууг |
| Өгөх орших тийн | бяруунд |
| Гарахын тийн | бяруунаас |
| Үйлдэхийн тийн | бяруугаар |
| Хамтрахын тийн | бяруутай |
| Чиглэхийн тийн | бяруу руу |
| Олон тоо | бяруунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бяруун өтөг — хоёр настай баавгай
Хэлц үг
бяруу болоогүй байж бухын баасаар баах/бяруу болоогүй байж бухын хэрэлтээр хэрэх — юу юуны туханд хүрээгүй байж их зан гаргах, аавын чээж гаргах, нялх багаасаа их зан гаргах:
Эрдэнэ амьдралыг зүсээд гарна гэж бодож байсан удаа бий. Гэтэл зөв хэрэгтэй хэрэгтээ буруутан, давхар давхар зовлонд нэрвэгдээд үнэхээр цөхөрч байлаа. Заяагдсан амьдралаас хэтэрч, бяруу болоогүй байж бухын хэрэлтээр хэрснээс болж хагартал мөргүүлэх шахав гэж боддог болсон.
↑ тэжээсэн бяруу тэрэг эвдэх
Бух дагаж
Бяруу өвсөнд хүрнэ
Бух уух шар ус байхгүй атал
Бяруу уух шар ус хаанаас байх вэ
Бяраа мэдэхгүй
Бяруу сүүлдэх
Бяруу болоогүй бухын баасаар баах
Бяруу болоогүйгээс
Бух болох
Бяруу бух урхираандаа
Ноёдын хүүхэд зоосондоо
Бяруу сүүлдэж хойшоо ойчсоноос
Бух сүүлдэж урагшаа ойчсон нь дээр
Даага далантай
Бяруу булчинтай
Орой гарсан
Дорой төрсөн
Бяр муутай
Бяруу дэвсгэртэй
Дан дээлтэй
Дагир морьтой
Шар дагаж
Бяруу өвсөнд хүрдэг
Зүйр цэцэн үг
Бяруу болоогүй байж бухын баасаар баах
Бярууны эвэрт бэрээ тогтохгүй
Бялзуухайн аманд буурцаг багтахгүй
Тэжээсэн бяруу тэрэг эвдлэх
Хоршоо үг
тугал/тугал бяруу — бага насны үхэр
Үгийн гарал
Inherited from Proto-Mongolic *biraxu, thought to be a borrowing from Proto-Turkic *buŕagu (“calf”). Compare Mongghul buruu, Middle Mongol بورو (/burū/), Old Turkic 𐰉𐰆𐰕𐰍𐰆 (buzaɣu), Turkish buzağı, Hungarian borjú.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.