бүлх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Булчинг мах, араг ястай холбосон нягт хавтгай шөрмөс
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бүлх |
|---|---|
| Харьяалахын тийн | бүлхийн |
| Заахын тийн | бүлхийг |
| Өгөх орших тийн | бүлхэнд |
| Гарахын тийн | бүлхнээс |
| Үйлдэхийн тийн | бүлхээр |
| Хамтрахын тийн | бүлхтэй |
| Чиглэхийн тийн | бүлх рүү |
| Олон тоо | бүлхнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бүлх зажлах — махны хатууг зажлах
бүлхтэй мах — шөрмөслөгдүү хатуу мах
Хэлц үг
бүлх залгисан юм шиг — а.ямар ч яриа хөөрөөгүй, дуугүй байх; б.үг дуугарч чадахгүй гөлөлзөх, яахаа мэдэхээ болих
бүлх үмхэх — а.айж дотор барайх, сэтгэл зовниж гутрах; б.үг дуугарч чадахгүй айж гөлөлзөх
бүлээн цайндаа зангирч, бүлхтэй махандаа хахах — санаандгүй гай барцад тохиолдох
бүлх залгисан юм шиг/залгичихсан мэт — ямар ч яриа хөөрөөгүй, дуугүй байх
Бүлх залгичихсан юм шиг дуугай суугаад байх чинь яасан бэ? (П.Хорлоо, Багш).
Хоёр давхар том ширээ буланд нь тавьсан давчуухан тасалгаанд арав гаруй хүн бүлх залгисан юм шиг баргар царайлж, хэн алинтайгаа ч сэтгэл нээн хөөрөлдөхгүй аадрын өмнөх тэнгэр шиг дүн дүнсгэрхэн сууцгаана (Л.Чойжилсүрэн, Морин төвөргөөн).
Бат гайхахын эрхэнд нүдээ арчиж байн байн түүнийг хараад хэлэх үггүй бүлх үмхсэн мэт гөлөлзөн зогсов (Ц.Дамдинсүрэн, Түүвэр зохиол).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.