бүртгэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бүртгэх үйлийн нэр;
- 2.Байвал зохих юм бүхэн уг тоондоо буй эсэхийг шалган бичих тэмдэглэгээ
- 3.Тоолон дансалсан тэмдэглэл
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бүртгэл |
|---|---|
| Харьяалахын тийн | бүртгэлийн |
| Заахын тийн | бүртгэлийг |
| Өгөх орших тийн | бүртгэлд |
| Гарахын тийн | бүртгэлээс |
| Үйлдэхийн тийн | бүртгэлээр |
| Хамтрахын тийн | бүртгэлтэй |
| Чиглэхийн тийн | бүртгэл лүү |
| Олон тоо | бүртгэлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
данс бүртгэл — данс тэмдэглэл
дүн бүртгэл — данс
тайлан бүртгэл — орсон, гарсан зүйлийн бүртгэл, харьцуулсан данс
цэргийн бүртгэл — цэргийн насны иргэдэд хадгалуулах дэвтэр)
Хоршоо үг
бүртгэл гүйцэтгэл — тэмдэглэл гүйцэтгэл
тоо бүртгэл — тоон үзүүлэлтээр нь данслан тэмдэглэсэн юм
Товчилсон үг
ИБМА — Иргэний Бүртгэл, Мэдээллийн Алба
ИБМБ — Иргэний Бүртгэл, Мэдээллийн Байгууллага
ИБМГ — Иргэний Бүртгэл, Мэдээллийн Газар
ИБМЕГ — Иргэний Бүртгэл, Мэдээллийн Ерөнхий Газар
ИБМТ — Иргэний Бүртгэл, Мэдээллийн Төв
ИБМУТ — Иргэний Бүртгэл, Мэдээллийн Улсын Төв
ИБМҮТ — Иргэний Бүртгэл, Мэдээллийн Үндэсний Төв
НИБМТ — Нийслэлийн Иргэний Бүртгэл, Мэдээллийн Төв
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.