бүрхэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үүл бүрхсэн, манан будантай байдал
- 2.Гэрэлгүй, гэрэл гэгээ муутай
- 3.Ухаан саруул биш
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бүрхэг |
|---|---|
| Харьяалахын тийн | бүрхгийн |
| Заахын тийн | бүрхгийг |
| Өгөх орших тийн | бүрхэгд |
| Гарахын тийн | бүрхгээс |
| Үйлдэхийн тийн | бүрхгээр |
| Хамтрахын тийн | бүрхэгтэй |
| Чиглэхийн тийн | бүрхэг рүү |
| Олон тоо | бүрхгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бүрхэг өдөр — үүлтэй өдөр
бүрхэг тэнгэр — үүлтэй тэнгэр; нарны гэрэл муу нэвтэрсэн тэнгэр
бүрхэг ухаантай хүн — тэнэгдүү хүн
Хэлц үг
Бүрхэг өдрийг шөнөд тооц
Бүрэг эрийг эмд тооц
Бүрхэг өдрийг шөнөд тооцвол шөнө нь олон
Бүрэг эрийг эмд тооцвол эм нь олон
Бүрхэг ч бол өдөр дээр
Бүтэлгүй ч бол эр хүн дээр
Бүрхэг шөнийн харанхуйд үзэгдмээр
Бүгд олны нүдэнд тооцогдмоор
Бүрхэг шөнө нойроо бүү хайрла
Бүтээх явдалд биеэ бүү хайрла
Хоршоо үг
битүү/битүү бүрхэг — учир битүүлэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.