бөө
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Онгонтой харилцаж шившлэг хийдэг хүн
Англи утга
- нэр үгmale shaman
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бөө |
|---|---|
| Харьяалахын тийн | бөөгийнW |
| Заахын тийн | бөөгW |
| Өгөх орших тийн | бөөдW |
| Гарахын тийн | бөөгөөсW |
| Үйлдэхийн тийн | бөөгөөрW |
| Хамтрахын тийн | бөөтэйW |
| Чиглэхийн тийн | бөө рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бөө бөөлөх — бөөгийн зан үйлийг гүйцэтгэх; бөө буух
бөө мөргөлтөн — онгон шүтэгч
бөөгийн дуудлага — онгодоо урихад шүлэглэн хэлэх үг
бөөгийн толь — онгон шүтээнээ урин дуудахад харах өнгөлсөн цайр төмөр
бөөгийн тэнгэр — бөө онгон шүтэх ерэн есөн тэнгэр
бөөгийн шашин — хүй нэгдлийн нийгэм задарч ангит нийгэм бий болох үед үүссэн байгаль дэлхийг шүтэх нэг төрлийн шашин
Хэлц үг
Бөгцгөр хус үйс муутай
Бөө хүн үйл муутай
Бөө бөөгийн бөөлөх нь ондоо
Бөжин туулайн дэгдэх нь ондоо
Бөө гавж хоёр адил
Аль нь хувхай идмэр
Бөө лам хоёр төрөл нь нэг
Бөөс хуурс хоёр удам нэг
Бөө хүн барьцаанд хөхих
Бөх хүн шагналд хөхих
Бөө хүн бүдүүлэг
Далч хүн худалч
Бөө хүн бэргүй
Удган хүн хадамгүй
Бөө хүн ёсон дээр
Ноён хүн хуулин дээр
Бөө хүн өширхүү
Бөх хүн хүчирхүү
Бөө хүн тэнэг
Бөх хүн бардам
Бөх хүн маанаг
Бөө шиг бөөлдөг
Лам шиг лаглаганадаг
Бөх хүн бүдүүн өвсөнд бүдэрнэ
Бөө хүн хар хэлэнд бүдэрнэ
Хоршоо үг
бөө зайран — бөөгийн арван гурван чанар гүйцээсэн хүн
бөө удган — монголчуудын тэнгэрийг шүтэх шүтлэгийн эр, эм бөө
Товчилсон үг
ОУБМСХ — Олон Улсын Бөө Мөргөл Судлалын Холбоо
Үгийн гарал
From Proto-Mongolic *böxe (“shaman”), from Proto-Turkic *bögü (“sage, wizard”). Compare Mongghul boo (“shaman”), Turkish büyü (“charm, magic”) and Hungarian bű.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.