вэ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучирсанҮйрмэг юмны хэмжүүр, арван шиан нэг вэ болно.
- 1.Асуух утга илтгэнэ
- 2.Батлах утга илтгэнэ
- 3.Хүч нэмэгдүүлэх утга илтгэнэ
- 4.Зөвшөөрөх утга илтгэнэ
- 5.Эргэлзэх, гайхах утга илтгэнэ
- 6.Урьдчилан сануулах утга илэрхийлнэ
- 7.Цөхрөх, гутрах, халаглах санааг илтгэнэ
Англи утга
- сул үгinterrogative particle placed at the end of an interrogative sentence that contains interrogative words (wh-words).
- нэр үгThe name of the Cyrillic script letter В/в.
Нийлмэл үг
ямар үнэтэй вэ? — юмны үнэ асуухад
хэдэн настай вэ? — хүний нас асуухад
та юу эс андах вэ — та мэдэх хойно
зовох юу байх вэ — зовох юмгүй
хичнээхэн удах вэ — тун удахгүй
гайхах юу байх вэ — гайхах юмгүй
би юугаараа дутах вэ — бусдаас дутахгүй
яриа юу байх вэ — тийм гэж зөвшөөрөх
тийм юм хаа байх вэ — тэгэлгүй яахав, яалаа гэж
миний буруу байлгүй яах вэ — миний буруу
тэгэлгүй яах вэ — тийм
хэлэлгүй яах вэ — хэлсэн
хэн мэдэх вэ — хэн мэдэх юм бол
юмыг яаж мэдэх вэ — яаж ч магад
даараагүйсэн бол хоолой хаанаас өвдөх вэ — сайн дулаалах байсан юм
ингэнэ гэж хэн санах вэ — ингэнэ гэж санасангүй
хэндээ ч гомдох вэ — гомдоод ч хэрэг алга
Хэлц үг
овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ — эхлэлийг нь тавиагүй бол төгсгөл яаж байхав
Үгийн гарал
Borrowed from Russian вэ (vɛ).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.