гавьяа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Чармайн зүтгэж бүтээсэн туст үйл
- 2.гайхалтай амжилт
- 3.олсон амжилтыг магтахын тулд "таны гавьяа" гэсэн хэллэгт ашигладаг
- 4.хүлээн зөвшөөрөгдсөн аливаа амжилт
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гавьяа |
|---|---|
| Харьяалахын тийн | гавьяаны |
| Заахын тийн | гавьяаг |
| Өгөх орших тийн | гавьяанд |
| Гарахын тийн | гавьяанаас |
| Үйлдэхийн тийн | гавьяагаар |
| Хамтрахын тийн | гавьяатай |
| Чиглэхийн тийн | гавьяа руу |
| Олон тоо | гавьяанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гавьяа байгуулах — төр засаг олон түмэнд үнэлэгдэм ажил үйл бүтээх
хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон — хөдөлмөрийн онцгой амжилт гаргасан хүнд олгох төрийн одон
онцгой гавьяа — онцгой сайн үйлс, хүчин зүтгэл
хүндтэй гавьяа — хүндтэй үйлс
эрхэм гавьяа — эрхэм үйлс
Хэлц үг
Гавьяа нэрийг гуйгаад олдоггүй
Гаслан зовлонг түлхээд зайлдаггүй
Гавьяа цолыг олъё гэвэл
Ганц сэтгэлээр чармай
Гай өчүүхэн ч бол гаслантай
Гавьяа бага ч бол урамтай
Ган боловч хатуутай зөөлөнтэй
Гавьяа боловч ихтэй багатай
Гар хөл мэт ах дүү гэрийн эрдэнэ
Гавьяа зүтгэлтэй иргэд улсын эрдэнэ
Гавьяа зүтгэлтэй сайд түшмэд улсын эрдэнэ
Зүйр цэцэн үг
Гавьяа нэрийг гуйгаад олдоггүй
Гаслан зовлонг түлхээд зайлдаггүй
Гавьяа цолыг олъё гэвэл ганц сэтгэлээр чармай
Хоршоо үг
гавьяа зүтгэл — үнэлэн сайшаагууштай хүч хөдөлмөр, идэвх чармайлт
гавьяа тус — онцгой тус
гавьяа шагнал — төр засгаас хүртээсэн хүндэтгэл, соёрхол
гавьяа эрдэм — гарамгай эрдэм
алдар гавьяа — олонд түгсэн нэр хүнд болон хийж бүтээсэн сайн үйлс
ач гавьяа — гавьяа зүтгэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.