гадаад
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дотоод гэдгийн эсрэг утга, юмны гаднах өнгө үзэгдэл, өнгөн тал
- 2.Зах хязгаараар оршдог
- 3.Бусад улстай харилцах нь
- 4.Гадна тал
Ойролцоо үг
Эсрэг үг
Англи утга
- тэмдэг нэрexternal, exterior, foreign, outer, outlying, extrinsic, peripheral, superficial, oversea, overseas
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гадаад |
|---|---|
| Харьяалахын тийн | гадаадын |
| Заахын тийн | гадаадыг |
| Өгөх орших тийн | гадаадад |
| Гарахын тийн | гадаадаас |
| Үйлдэхийн тийн | гадаадаар |
| Хамтрахын тийн | гадаадтай |
| Чиглэхийн тийн | гадаад руу |
| Олон тоо | гадаадууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гадаад байдал — гаднах үзэмж
гадаад далай — дэлхийн бөмбөрцгийн хуурай газруудыг хүрээлэн тогтсон их ус; Номхон далай, Энэтхэгийн далай, Атлантын далай; #Өөрийн биш, харь
гадаад бодлого — гадаад улс оронтой хэрхэн харьцах талаар нарийн боловсруулсан арга, ухаан
гадаад харилцааны менежер — гадаадын байгууллагатай холбоо тогтоох, туршлага солилцох, хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааг хариуцдаг мэргэжилтэн
гадаад хэлтэс — бусад улстай харилцах нэгж
гадаад хэргийн яам — гадаад орнуудтай харилцах асуудлыг эрхлэх төрийн захиргааны төв байгууллага
гадаад бие — гадна тал
гадаад хормой — гадаад энгэр
гадаад энгэр — монгол дээлийн дотоод энгэрийн дээгүүр давхацсан товч бүхий хэсэг
гадаад засгийн монголчууд — түүх. - манж нар ХVII зууны тэргүүн хагаст өөрийн захиргаанд орогсодыг дотоод засгийн монголчууд, тусгаар тогтнолоо хадгалан үлдсэн элсэн говиос хойших хэсгийг нь гадаад засгийн монголчууд гэж ялгаварлан нэрийдэж байжээ
гадаад мянган — түүх. - Монголын эзэнт гүрний үед янз бүрийн овог аймгаас бүрэлдүүлэн байгуулсан мянгат
Хэлц үг
Гадаад байдал нь тоть тогос шиг
Дотоод байдал нь шавар шалбааг шиг
Гадаад өнгөний ясаар
Дотоод харанхуй арилахгүй
Дотоод хоёр хөлтөнд
Томуу дагшуургүй
Гадаад дөрвөн хөлтөнд
Ган зудгүй амар сайхан
Дотоод энгэрт долоон хүү
Гадаад энгэрт ганц охин
Халхын хүн гантай
Гадаад далай долгиотой
Хоршоо үг
гадаад дотоод — а.дотор гадны аль аль нь; б.эх орон хийгээд харь гүрэн
Товчилсон үг
АБГБ — Аюулгүй Байдал, Гадаад Бодлого
АБГББХ — Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын Хороо
БХЯГХХ — Батлан Хамгаалах Яамны Гадаад Харилцааны Хэлтэс
ГАБХГ — Гадаад Аюулгүй Байдлыг Хангах Газар
ГБАББХ — Гадаад Бодлого, Аюулгүй Байдлын Байнгын Хороо
ГОНСХ — Гадаад Орнуудтай Найрамдал, Соёлоор Харилцах
ГОНСХЗНХ — Гадаад Орнуудтай Найрамдал, Соёлоор Харилцах Зөвлөлийн Нийгэмлэгүүдийн Холбоо
ГТА — Гадаад Тагнуулын Алба
ГХ — Гадаад Харилцаа
ГХА — Гадаад Харилцааны Алба
ГХАК — Гадаад Хэргийн Ардын Комиссар
ГХАҮ — Гадаад Худалдаа, Аж Үйлдвэр
ГХАҮЯ — Гадаад Худалдаа, Аж Үйлдвэрийн Яам
ГХБК — Гадаад Хэргийн Байнгын Комисс
ГХБЭШЯ — Гадаад Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэх Яам
ГХГ — Гадаад Худалдааны Газар
ГХГХОГ — Гадаад Худалдаа, Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газар
ГХДС — Гадаад Харилцааны Дээд Сургууль
ГХЕГ — Гадаад Харилцааны Ерөнхий Газар
ГХКСТ — Гадаад Хэл, Компьютерийн Сургалтын Төв
ГХОГХ — Гадаадын Хөрөнгө Оруулалт, Гадаад Худалдаа
ГХОГХА — Гадаадын Хөрөнгө Оруулалт, Гадаад Харилцааны Алба
ГХОГХГ — Гадаадын Хөрөнгө Оруулалт, Гадаад Худалдааны Газар
ГХОУХД — Гадаад Хэрэг, Олон Улсын Худалдааны Депармент
ГХС — Гадаад Хэлний Сургууль
ГХСС — Гадаад Хэл, Соёлын Сургууль
ГХСТ — Гадаад Хэлний Сургалтын Төв
ГХТ — Гадаад Хэлний Танхим
ГХТА — Гадаад Харилцааны Төв Архив
ГХФ — Гадаад Хэлний Факультет
ГХХ — Гадаад Харилцааны Хэлтэс
ГХХА — Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагаа
ГХХАА — Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Алба
ГХХАГ — Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Газар
ГХХАХ — Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Хэлтэс
ГХХНЯ — Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөлийн Яам
ГХЭБК — Гадаад Хэрэг Эрхлэх Байнгын Комисс
ГХЭГ — Гадаад Хэрэг Эрхлэх Газар
ГХЭЗХАА — Гадаад Худалдаа, Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Алба
ГХЭЗХАЯ — Гадаад Худалдаа, Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Яам
- … болон өөр 10
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.