гадагш
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үйлийн болох зүг нь юмны дотор тал ба хамаа харьяанаас гадна тал руу хандах чиглэл
Нийлмэл үг
гадагш болох — гадна тийш болох
гадагш гарах — а.гадаа гарах; б.өөр улсад очих
гадагш гаргах — а.дотор байсан юмыг гадна гаргах, гадаа гарах; б.гадаад улсад юм гаргах
гадагш гишгэх — а.гутлынхаа өсгийг гадна тийш нь муруй гишгэх; б.гадаад улсад явах
гадагш өмсөх — үст хувцасны үсийг гадагш харуулан өмсөх
гадагш явах — а.гадагш гарах; б.хол газар явах
Хэлц үг
Гадагш арвин явахгүй бол газрын холыг мэдэхгүй
Гаслан зовлонг амсахгүй бол жаргал ямрыг мэдэхгүй
Гадагш гарахад зэвсэг хэрэгтэй
Гал унтраахад ус хэрэгтэй
Гадагш явах хүн амаа хичээ
Гэрт байх хүн галаа хичээ
Гадагш явах хүн
Галаа манадаг
Гадагш явсангүй хүнээр гал битгий мануул
Аянд яваагүй хүнээр татлага битгий татуул
Хоршоо үг
гадагш дотогш — гадна дотно тийш
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.