гадар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны гадна, өнгөн тал
- 1.Нимгэн төмөрлөгөөр хийсэн гүехэн төмпөн сав
- 2.Том таваг.
- 1.гурван хэмжээст зүйлийн хоёр хэмжээст гадна талбайн хүрээ
- 2.ямар нэгэн зүйлийн гадна тал, гадарга
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гадар |
|---|---|
| Харьяалахын тийн | гадрын |
| Заахын тийн | гадрыг |
| Өгөх орших тийн | гадарт |
| Гарахын тийн | гадраас |
| Үйлдэхийн тийн | гадраар |
| Хамтрахын тийн | гадартай |
| Чиглэхийн тийн | гадар луу |
| Олон тоо | гадрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гадар мах — тураг мах
гадар өөх — малын махан дээр тогтсон өөх
гадар төрх — гаднах байдал
дэвтрийн гадар — дэвтрийн гадна хавтас
дээлийн гадар — дээлийн өнгө хийх бөс бараа
гадар бөөр — бодон гахайн үржлийн эрхтэн
гадарт зуурах — төмпөнд зуурах
паалантай гадар — паалантай төмпөн
Хэлц үг
Гадар биений араас
Дотор харанхуй сэвс
Гадар царай гэрэлд мэдэгдэх
Дотор царай архинд мэдэгдэх
Дотор гэж чулуу
Гадар гэж алт
Дотор хатуу бол
Гадар хатуу
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.