гадуур
Тайлбар
- 1.Юмны гадна талаар хэрэглэх юм
- 2.Ойр, дэргэдүүр
- 3.Тухайн юмнаас ангид, гажуу байх
- 4.шилжсэн утгаГадаа явах, сэлгүүцэх
Нийлмэл үг
гадуур бүрээс — монгол гэрийн дээвэр, туурганы гадна талаар нөмөргөх цагаан бүрээс
гадуур дэгээ — учраа бөхийнхөө хөлийн гадна талаар өөрийн хөлийг орхиж дэгээдэн татах монгол бөхийн мэх
гадуур хувцас — хувцасныхаа гадуур давхарлан өмсөх хувцас
гадуур хүрээ — гадна талын хүрээ
гадуур тамир — а.биеийн хүч чадал; б.хуурамч зан
гэрийн гадуур — гэрийн ойр
Үл дотносох
ёс заншлаас гадуур — ёсноос ангид, ёс заншилд нийцэхгүй
төлөвлөгөөнөөс гадуур — төлөвлөгөөнөөс ангид
хичээлээс гадуур — хичээлээс ангид, хичээлийн бус цагаар
хуулиас гадуур — хуулиас ангид, хуулинд хамаарахгүй, хууль зөрчсөн
ажлын цагаас гадуур — ажлын бусад цагаар
гадуур гарах — гадаа явах, салхинд явах
гадуур сэлгүүцэх — гадаа сэлгүүцэх, гудамжаар сэлгүүцэх
гадуур тэнэх — гэртээ тогтохгүй гадуур хэсэх
Хэлц үг
гадуур бодохгүй — а.гадуурхах сэтгэлгүй; б.хоёр сэтгэлгүй, нэгэн зүгт чин санаатай
Дотуур мэхээр дов эргэх
Гадуур мэхээр газар эргэх
Хоршоо үг
гадуур дотуур — а.гадаа болон дотор; б.ойр зуур
Товчилсон үг
ГХ — Гадуур Хувцас
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.