гажих
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аливаа юманд гажиг сууж хэвийн байдлаас өөр болох
- 2.Хүн амьтны биеийн аль нэг эрхтэн хэвийн байрнаасаа хөдлөх
- 3.Зорьсон зам шулуун биш болж, чигээ алдах
- 4.шилжсэн утгаЗөрөх, зөрчих
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | гажих |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | гажна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | гажлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | гажив |
| Өнгөрсөн цаг (-жээ) | гажжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | гажсан |
| Хэвшсэн нэр (-даг) | гаждаг |
| Холбох нөхцөл (-ж) | гажиж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | гажаад |
| Болзох нөхцөл (-вал) | гажвал |
| Хүсэх (-маар) | гажмаар |
| Захирах (-аарай) | гажаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | гажихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хаалга гажих — хаалга чийг авч хаагдахаа болих
тархи гажих — тархи хөдлөх
хүүхэд гажих — эхийн хэвэл доторх ураг байрнаасаа хөдлөх
зам гажих — замаасаа гарч чигээ алдах
бусадтай ам гажих — бусадтай ам зөрөх
дүрмээс гажих — дүрэм зөрчих
санаанаас гажих — санаанаас зөрөх
сэдвээс гажих — сэдвээс зөрөх
үгнээс гажих — үгнээс зөрөх
хууль дүрэм гажих — хууль дүрэм зөрчих
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.