гал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бодосын илч; шатаж байгаа бодосоос гарсан халуун
- 2.Хээр гадаа явахдаа нэг оромжинд хамт нийлэн яваа хүмүүс
- 3.Төрөл бүрийн зэвсгээр дайсныг устган дарах хэрэгсэл
- 4.зурхайСарны зурхайн ёсны таван махбодын нэг;
- 1.хуучирсанГурвын тооны ёгт нэр.
- 1.гал од од.орон (Ангараг гараг).
- 1.гал сүүлт амьт. (Ази, Африк, Европт тархсан, ой болон цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг, байшингийн дээвэр болон модонд үүрээ засдаг, жижигхэн биетэй нүүдлийн шувуу).
Англи утга
- нэр үгfire
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гал |
|---|---|
| Харьяалахын тийн | галын |
| Заахын тийн | галыг |
| Өгөх орших тийн | галд |
| Гарахын тийн | галаас |
| Үйлдэхийн тийн | галаар |
| Хамтрахын тийн | галтай |
| Чиглэхийн тийн | гал луу |
| Олон тоо | галууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гал авалцах — галын 1дөл шатамхай юманд хүрч асах
гал алдах — а.болгоомжгүйгээс осолдон түймэр тавих; б.шилж. түлэх түлээгүй болох
гал асаах — шатах юманд гал авалцуулах
гал гарах — а.түймэр асах; б.шөнийн цагт алсад гал үзэгдэх
гал долоох — а.циркийн жүжигчин амандаа гал хийх; б.шилж. Хамгийн анх удаа дайнд оролцох
гал дурваганах — гал хөгжин шатах
гал дүрэлзэх — гал хөгжин асах
гал манах — галын цогийг үнсээр булж унтраахгүй байлгах
гал ноцоох — гал асаах
гал ноцох — гал асах:гал сүүмэлзэх - галын дөл тод биш болж үзэгдэх
гал тасрах — а.түлээ түлшгүй болох; б.өрх тусгаарлах
гал тахих — галд архи, тос, идээ зэрэг гал хөгжөөх юм өргөх ёс
гал түлэх — а.гал асаах; б.галд шатах юм хийж хөгжөөх
гал унтрах — гал мөхөх
гал хөгжөөх — галыг улам бадруулан асаах
гал цогших — галын дөл барагдах:гал цохих - хэт цохиж гал га:галд мөргөх - айлд бэр болж очоод галд нь мөргөх
галд өргөх — галд хөгжөөх юм өргөх
галд тэсвэртэй — авсаар халж шатахгүй
галын аюул — галд автах аюул
галын илч — галаас гарах халуун
галын наадам — а.шөнө орой гадаа гал ноцоон тойрон бүжих цэнгүүн; б.цаасан буугаар буудах
Хэлц үг
гал хүүхэн — нүүрэмгий эмэгтэй
гал ус хоёр шиг — хоорондоо харшилдсан таарамжгүй, эвлэршгүй
гал цогтой — а.ширүүн зан авиртай; б.сэргэлэн жавхаатай
галд орохоос буцахгүй — яахаас ч буцахгүй, шийдсэн, шулуудсан
гал болохгүй зомгол, гар даахгүй тугал — үхэр тэргийг жаахан гэж басамжлан хэлэх хэллэг
гал дээр тос нэмэх — а.тэмцэл хорсол мэтийг өдөөж дэвэргэх; б.юмыг улам лавшруулах, даамжруулах
гал дээр ус хийх — урмыг нь хугалах
галыг нь цахиж, нутгийг нь зааж өгөх — гэргий болгож авах
галын хүүг улайж байхад, газрын хүүг шарлаж байхад — эрт дээр үед
нүүрнээс гал гарах — ихэд ичих, зовох
гал алдах — а.осолдон түймэр тавих
Хураалттай ноосны хажууд тамхилж суугаа нөгөө залууг хармагц... харин чи ингэж байж гал алдаж орхив оо гэв (С.Дашдооров, Говийн өндөр). б.түлэх түлээгүй болох
гал болох — а.айл гэр болох
Нансал бид хоёр чинь гал болоод хорин таван жил өнгөрчээ. б.аяны хүмүүс хээр гадаа явахдаа нэг оромжинд нийлэн явах
гал буутал/гартал — цохих, уурлах, хэрэлдэх зэргээр хэцүү сүрхийг илтгэхэд хэлэх үг
Би зочны дэргэд... Гансүхийн бондгор бөгсөн дээр нь гал гартал хэд сайн алгадаад өнчин хургынх нь хойноос хөөж гаргав (А.Одсэр, Бяцхан Гансүх).
“Та нар авчраад сүйтгэчихвэл дахиж олдохгүй болно. Над эрхлүүлээд өгчихвөл ямар байна?” гэж ярьтал хацрыг нь гал гартал алгадаж аваад... (Жамбалжав, Дуучны хувь заяа).
Хориглох ятгахад минь хүлээж авахгүйн дээр гал буутал хэрэлдээд, Шарав аавд хонио авчирч өгөхөөр явлаа (Чимэддорж нар, Хонь).
гал буурах — насжаад тамир тэнхээ буурах, цог жавхаа доройтох
Ангаагаа нутаглуулахад нь очиж ёс төр гүйцэтгэлцэн бараа болъё гэж шийдээд шогшиж явна даа... гэснээ холын уулын толгойг гал нь буурч яваа нүдээ онийлгон ширтэв (С.Дашдооров, Бууж мордох хорвоо).
гал долоох — хамгийн анх удаа дайнд оролцох, дарийн утаа үнэртэх
Өвөө минь Халх голын дайнд гал долоож явалцсан цэрэг хүн байсан.
гал дээр/руу тос нэмэх — юмыг улам лавшруулах, даамжруулах, өдөөх
Чиний донжигнож гүйдэг ч ёстой л зангууны үлгэр дээ гэж Дашдамба Ханд авгайн ноцоосон гал руу тос нэмлээ (Ж.Пүрэв, Аянга).
гал могой залгиулах — яаруулах, сандруулах
Манай хүн тэвдүү болохоор намайг сандрааж, гал могой залгиулаад юм хум мартуулчихдаг юм.
гал нэмэх — маргаан, тэмцэл, хилэн, хорслыг улам өрөвсгөн өдөөх
Алтан огт зүрхшээсэнгүйгээр хариуд нь
гал нээх — буудах
Тэднийг хараад Төмөр
гал тогоо нийлүүлэх — хоол цай хийх
Гал тогоо нийлүүлсээр өдөр ч доорхноо өнгөрөх юм.
гал хам — дотны анд нөхөд
Цэрэгт талхаа хувааж явсан миний гал хамтай танилц.
галд/гал руу орохоос буцахгүй — яахаас ч буцахгүй, шийдсэн, шулуудсан
Ганц гэм нь сайн моринд гал руу орохоос буцахгүй гүйнэ (Д.Пүрэвдорж, Шарлингийн хар хас).
галд хаягдсан шалз шиг — бачимдан сандарч яах ийхээ олохгүй болох
Галд хаягдсан шалз шиг тэвдэн сандарч, яахаа мэдэхгүй их л самгардаж билээ.
галын дээр тос цутгах — хэрүүл зөрчлийг өдөөж, улам ихэсгэх
Болоо ван хэмээгч эгнэгт бодонгуй юм тул эдгээр үгсийг сонсож галын дээр тос цутгасан мэт болж, буцлан давалтал хилэгнэх нүдээ дүгрэглэн нээж үсрэн босож... (В.Инжаннаши, Хөх судар).
галын хайч/шилээвэр — (хуучир.) нэр нь гэргий боловч үнэндээ зарц хүнийг ёгтлон нэрийдэх нэрийдэл
Бүжид
↑ морины гал таван мянган газар дэгдэх
↑ нүүрнээс гал гарах
Гадагш гарахад зэвсэг хэрэгтэй
Гал унтраахад ус хэрэгтэй
Газар хотойм хурим
Гал шатаам баяр
Газар ургамлын булаг
Гал амьдралын булаг
Гал галын голомт ондоо
Галлах хүний журам ондоо
Гал мэт бадарсан цогцос
Үнс мэт хийснэ
Гал олноо гасалгаж
Ганц биеэ амруулах
Гал ондоо боловч
- … болон өөр 47
Хоршоо үг
гал голомт — а.айл гэрийн гал түлэх тулга; б.эцэг өвгөдийн үеэс улиран уламжилсан гэр орон; в.өрх гэр
гал дөл — асаж буй гал, цоролзох заль
гал тогоо — гал түлж тогоо тавин хоол унд бэлтгэх газар
гал түлш — түлэх юм, түлсэн юм
гал түлээ — түлээ түлш
гал түймэр — их хэмжээний гал
гал түүдэг — задгай гал
гал утаа — гал болон түүнээс гарах утаа
гал хөс — а.шатаж буй зүйл; б.түлээ түлш
гал цахилгаан — аянга цахилгаан
гал цог — а.юмны илч гарган шатаж буй үе болон утаа нь барагдаж галтайгаа байгаа нь; б.шилж. хийморьлог, сэргэлэн
гал ус — а.гал болон ус; б.шилж. эрс тэс, эсрэг тэсрэг
Товчилсон үг
ГК — Гал Команд
ГТТ — Гал Түймэртэй Тэмцэх
ГТТГ — Гал Түймэртэй Тэмцэх Газар
ГТТХ — Гал Түймэртэй Тэмцэх Хэлтэс
ГУА — Гал Унтраах Анги
ГУАХА — Гал Унтраах, Авран Хамгаалах Алба
НГТТА — Нийслэлийн Гал Түймэртэй Тэмцэх Алба
НГТТХ — Нийслэлийн Гал Түймэртэй Тэмцэх Хэлтэс
НГУА — Нийслэлийн Гал Унтраах Алба
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠭᠠᠯ (ɣal), from Middle Mongol ᠬᠠᠯ (qal), from Proto-Mongolic *gal, perhaps related to Proto-Tungusic *gụl-. Compare Kalmyk һал (ğal), Dongxiang khan, Evenki гулдай (guldaj, “to light, kindle”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.