галав
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.гео. Дэлхийн цардас болон, шим ертөнцийн хөгжлийн тодорхой үед хамаарах нэгж хугацаа
- 2.Газар цогцлон тогтсон эрт цагийн амьтан, ургамал бүхий тунамал чулуулгийн нас;
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | галав |
|---|---|
| Харьяалахын тийн | галавын |
| Заахын тийн | галавыг |
| Өгөх орших тийн | галавт |
| Гарахын тийн | галаваас |
| Үйлдэхийн тийн | галаваар |
| Хамтрахын тийн | галавтай |
| Чиглэхийн тийн | галав руу |
| Олон тоо | галавууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бадар галав — өнөө үе, сайн галав
цэрдийн галав — цэрдийн эрин үе
галавын галавт — үргэлж мөнх
юрийн галав — дунд төрмөлийн эриний дунд хэсэгт жаран найман сая жил үргэлжилсэн галав
галав юүлэх — хамаг юм үгүй болох, орчлон ертөнц төгсөх
усан галав — ертөнц тогтох буюу сөнөх нь усан галавт тохионо
тогтох галав — сав шим ертөнц үүсэх
орших галав — сав шим ертөнц үүсч тогтоод эс барагдах
хоосрох галав — мөнх тэнгэрийн хүчинд сав шим ертөнц дахин тогтох үе
эвдрэх галав — сав шим ертөнц үүсч тогтоод гал, ус, хийнээс эвдрэх галав болно
Хэлц үг
Гажуун хүн
Галав тойрно
Гал унтартал суухаас биш
Галав юүлтэл суухгүй
Галав дээр хүнээс үнэтэй юмгүй
Гал дээр ширэмнээс бат юмгүй
Галав хэдий хүчтэй ч
Ганхсан өвсөө хугалдаггүй
Нөхөрт тус хийхэд
Үеэ дуусавч мартахгүй
Нүхэнд чулуу хаяхад
Галав юүлэвч хэвтэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.