ган
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мөнгөлөг цайвар өнгөтэй хатуу төмөрлөг
- 2.шилжсэн утгаХатуу, бат, тэсвэртэй
- 1.Шингэн юм агуулах том сав, хувин
- 1.Бороо ус ховордсоноос өвс, ургамал хатаж хэт хуурайших гамшиг
- 1.Дотор нь арьс шир хийж идээлэхэд зориулж, тусгайлан исгэж найруулсан шингэн
- 1.ган ган чимээ. (нохойн дуугарах дуу чимээ)
- 1.ган гун хорш. (хээрийн галуу ганганан гунганан дуугарах дуу).
- 2.VIIган цав хорш. (ан цав).
- 3.VIIIган чан хорш. (алтан хөөрөг хөгжмийн дуугарах дуу), ган гин хорш
Англи утга
- нэр үгsteel
- нэр үгdrought
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ган |
|---|---|
| Харьяалахын тийн | ганын |
| Заахын тийн | ганыг |
| Өгөх орших тийн | ганд |
| Гарахын тийн | ганаас |
| Үйлдэхийн тийн | ганаар |
| Хамтрахын тийн | гантай |
| Чиглэхийн тийн | ган руу |
| Олон тоо | гангууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ган татах — төмөрлөг эдлэлд ган суулгах
ган хайлах — ганг хайлмал байдалтай болгох
ган зам — төмөр зам
ган илд — гангаар хийсэн илд
ган сэлэм — хатан сэлэм
зэвэрдэггүй ган — зэвэнд тэсвэртэй ган
ган зориг — хатан зориг
ган цоорох — усны том сав цоорох
гантай ус — том савтай ус
ган болох — ус бороо ховор болж өвс ургамал хатах
ган тайлах — хур орох, газрын хөрсөнд чийг өгөх
арьс шир идээлэх ган — арьс шир идээлэх шингэн
ган ган хийх — гангинах дуу чимээ гарах
нохой ган ган хийх — нохой гангинах
Хэлц үг
ганц үг ган хийхгүй — огт дуу гарахгүй байх
ган хийх нохойгүй, газар гишгэх малгүй — үгээгүй ядуу
Ван буураад
Ган цоорох
Ган болж
газар дэлхий хатах
Гайхал болж
гал усаар уруудах (урсах)
Ган боловч хатуутай зөөлөнтэй
Гавьяа боловч ихтэй багатай
Ган болоход булгийн сайн мэдэгдэх
Гай болоход нөхрийн сайн мэдэгдэх
Ган болоход булгийн сайн нь мэдэгдэнэ
Гай болоход нөхрийн сайныг танина
Ган ганц бие
Ганц толгой
Ган гэгч төмрийн охь
Гал гэгч илчийн охь
Ган жилийн хурын үүл
Гарсан даруйгаа замхарна
Ган ихэдвэл хужир хөөрнө
Гашуун ихэдвэл нүд хорсоно
Ган мухраас биш
Газар мухаргүй
Ган мэт хатуу хүн боловч
Гал мэт хуулиар номхорно
Ган сайтай хутга даах нь сайн
Гал сайтай тогоо буцлах нь сайн
Ган сумыг газар хаядаггүй
Хөх сумыг хөсөр хаядаггүй (мэргэн)
Ган төмөр боловч галын аясыг дагадаг
Ганга мөрөн боловч газрын аясыг дагадаг
Ган төмөр гарт ширүүн
Галзуу эр эмдээ ширүүн
Ган төмөр зэврэвч хэрэгтэй
Гавьяатай хүн өтлөвч хүндтэй
Ган төмөр өргөвч хүндтэй
Ган халуун ч бол гал хэрэгтэй
Газар хар ч бол зам хэрэгтэй
Ган хийх мөнгөгүй
- … болон өөр 15
Зүйр цэцэн үг
Гангаа барсан хэт
Газраа барсан хүн
Ган төмөр зэврэвч хүндтэй
Гавьяат хүн өтлөвч хүндтэй
Ган болоход булгийн сайн нь мэдэгдэнэ
Гай болоход нөхрийн сайн нь танигдана
Ган ихэдвэл хужир хөхрөх
Гашуун ихэдвэл нүд хорсох
Хоршоо үг
ган болд — ган төмөр
ган төмөр — маш сайн хатаасан төмөр
ган гачиг — ус чийггүй хуурай халуун болж, амьдрал гачигдах нь
ган зуд — цаг агаарын таагүй нөхцлийн улмаас бэлчээр хомсдох байгалийн гамшиг
ган халуун — хуурай халуун
ган гун — хээрийн галуу ганганан гунганан дуугарах дуу
ган цав — ан цав
ган чан — алтан хөөрөг хөгжмийн дуугарах дуу
ган гин — алтан хөөрөг, хас туурга хөгжим цохих дуу
Үгийн гарал
From Chinese 鋼 /钢 (gāng).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.