ганган
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гоё сайхан, дэгжин гоёмсог
- 2.Үзэмж төгөлдөр, үзэмжтэй сайхан
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ганган |
|---|---|
| Харьяалахын тийн | ганганы |
| Заахын тийн | ганганыг |
| Өгөх орших тийн | ганганд |
| Гарахын тийн | ганганаас |
| Үйлдэхийн тийн | ганганаар |
| Хамтрахын тийн | гангантай |
| Чиглэхийн тийн | ганган руу |
| Олон тоо | ганганууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ганган байдал — гоёмсог байдал
ганган хүүхэн — дэгжин хүүхэн
ганган эмээл — гоёмсог эмээл
ганган байгаль — үзэсгэлэнтэй сайхан байгаль
ганган улаан тэмээ — сайхан улаан тэмээ
Хэлц үг
ганган хүний үхэл хавар, намар — сэрүүний үед гангархан нимгэн хувцасласан хүнийг шүүмжлэн хэлэх үг
Галзуу морины амыг нь тат
Ганган эхнэрийн занг нь тат
Галзуу нохойн нүд улаан
Ганган эхнэрийн харц улаан
Ганган биш боловч гартаа зохиогүй ханцуйтай
Гажуу биш боловч сэтгэлд зохиогүй зантай
Ганган хүн даарах
Жороо морь зовох
Ганган хүн сэрүүнд
Жороо морь хаварт
Ганган хүнд гархи нэмэр
Галзуу нохойд салхи нэмэр
Ганц модонд хонх нэмэр
Ганцаар явахад дуу нэмэр
Гоёлооч хүнд горхи нэмэр
Ганган хүнд гоёлын хувцас байхгүй
Гаднын хүнд эзэгнэх мэдэл байхгүй
Ганган хүний зарц биш
Гадаа морины уяа биш
Хүн хүний зарц биш
Хүрэн морины уяа биш
Ганган хүний үхэл хавар намар
Хээнцэр хүн хээр үхнэ
Ганган хүн гадна үхнэ
Зүйр цэцэн үг
Ганган хүнд гархи нэмэр
Галзуу хүнд салхи нэмэр
Хоршоо үг
гоё ганган — гоёмсог чамин
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.