ганцхан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ердөө ганц, зөвхөн ганц, нэгийн төдий гэж чамласан
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ганцхан |
|---|---|
| Харьяалахын тийн | ганцханы |
| Заахын тийн | ганцханыг |
| Өгөх орших тийн | ганцханд |
| Гарахын тийн | ганцханаас |
| Үйлдэхийн тийн | ганцханаар |
| Хамтрахын тийн | ганцхантай |
| Чиглэхийн тийн | ганцхан руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ганцхан морь — ердөө ганц морь, зөвхөн ганц морь
ганцхан өдөр — зөвхөн нэг өдөр
ганцхан удаа — ердөө нэг удаа
ганцхан хүүхэдтэй — ердөө нэг л хүүхэдтэй
ганцхан ширхэг ном — ердөө л нэгхэн ширхэг ном
Хэлц үг
Газар газрын хэрээ ган ган гэж дуугарахад
Ганцхан модны хэрээ ёо ёо гэж дуугарна
Ганцхан боловч
Гадас элээнэ
Ганцхан хоргол
Гүзээтэй тосыг бузарлана
Долоон үеийн баяны дотоод энгэр нь тостой
Ганцхан үеийн баяны гадаад энгэр нь тостой
Хоршоо үг
гав ганцхан — цор ганц
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.