геологи
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шуГазар судлал (дэлхийн байгууламж, түүний гарал үүсэл, хөгжил хөдөлгөөнт мөн чанарыг судалдан шинжлэх ухаан
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | геологи |
|---|---|
| Харьяалахын тийн | геологийн |
| Заахын тийн | геологийг |
| Өгөх орших тийн | геологид |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | геологитой |
| Чиглэхийн тийн | геологи рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
геологийн зураг — цардас давхаргын алива муж нутгийн геологийн тогтцыг тодорхой хэмжээтэйгээр зураг зүйн аргаар дүрсэлсэн илэрхийлэл
геологийн зураглал — аливаа нутгийн царцдас давхаргын өнгөн хэсгийн геологийн тогтоц, эрдэс, түүхий эдийн нөөцийг илрүүлэх зорилгоор зураглан судалдаг үндсэн арга, ангилал
геологийн тогтоц — газрын царцдасын бүтэц бүрэлдэхүүн
Товчилсон үг
ГГЗФ — Геологи, Газар Зүйн Факультет
ГУАҮЯ — Геологи, Уурхайн Аж Үйлдвэрийн Яам
ГУУА — Геологи, Уул Уурхайн Алба
ГУУКА — Геологи, Уул Уурхайн Кадастрын Алба
ГУУКГ — Геологи, Уул Уурхайн Кадастрын Газар
ГУУУХА — Геологи, Уул Уурхайн Улсын Хяналтын Алба
ГУУҮ — Геологи, Уул Уурхайн Үйлдвэр
ГУУҮЭШИ — Геологи, Уул Уурхайн Үйлдвэрлэл, Эрдэм Шинжилгээний Институт
ГУУҮЯ — Геологи, Уул Уурхайн Үйлдвэрийн Яам
ГУУФ — Геологи, Уул Уурхайн Факультет
ГУУЯ — Геологи, Уул Уурхайн Яам
ГХА — Геологи Хайгуулын Ажил
ГШГ — Геологи Шинжилгээний Газар
ГЭББЗГ — Геологи, Эрдэс Баялгийн Бодлого Зохицуулалтын Газар
ГЭБХ — Геологи, Эрдэс Баялгийн Хүрээлэн
ГЭБЯ — Геологи, Эрдэс Баялгийн Яам
ДГХЭ — Дарханы Геологи, Хайгуулын Экспедиц
ТЭХГУУЯ — Түлш, Эрчим Хүч, Геологи, Уул Уурхайн Яам
ШУАГЭБХ — Шинжлэх Ухааны Академийн Геологи, Эрдэс Баялгийн Хүрээлэн
ЭХГУУУХГ — Эрчим хүч, Геологи, Уул Уурхайн Улсын Хяналтын Газар
ЭХГУУЯ — Эрчим Хүч, Геологи, Уул Уурхайн Яам
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.