гирвэших
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бага хүүхэд эцэг эх бусад ойр дотныхоо хүнээс, тэжээсэн нохой эзэн хүнээсээ удаан хугацаагаар тусгаар байж байгаад дахин уулзахдаа ойртохгүй халж ядах зэргээр аашлах, бишүүрхэх
- 2.шилжсэн утгаОрших, чилэх, бадайрах.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | гирвэших |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | гирвэшнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | гирвэшлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | гирвэшив |
| Өнгөрсөн цаг (-жээ) | гирвэшжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | гирвэшсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | гирвэшдэг |
| Холбох нөхцөл (-ж) | гирвэшиж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | гирвэшээд |
| Болзох нөхцөл (-вал) | гирвэшвэл |
| Хүсэх (-маар) | гирвэшмээр |
| Захирах (-аарай) | гирвэшээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | гирвэшихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүүхэд аав ээжээсээ гирвэших — эцэг эх нь удаан хугацаанд хол байгаад хүүхэдтэйгээ уулзахад хүүхэд нь бишүүрхэх
гирвэшиж зугтах — бишүүрхэж зугтах
гирвэшиж халгах — бишүүрхэн ойртож ядах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.