голио
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанЦарцааны төрлийн хэвэл томтой, жигүүр богино, ургамлын навч идэж хооллодог шавж, хөдөө аж ахуйн ургамалд хортой
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | голио |
|---|---|
| Харьяалахын тийн | голионы |
| Заахын тийн | голиог |
| Өгөх орших тийн | голионд |
| Гарахын тийн | голионоос |
| Үйлдэхийн тийн | голиогоор |
| Хамтрахын тийн | голиотой |
| Чиглэхийн тийн | голио руу |
| Олон тоо | голионууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үхэр голио — том голио
голио онгоц — яриа. - голиотой адил хэлбэртэй онгоц, царцаа ногоон, АН2 онгоц
голио чихэр — яриа. - хэлбэрээрээ голиотой төстэй чихэр
Хэлц үг
голио азаа үзэх — (шог) их санаа өвөрлөх, биеэ ихэд бодох
Балдан-цэрэн анх энд орж ирэхдээ тун зоригтой, хэрвээ үнэхээр бароны тагнуул мөн байгаад баригдах мэдэгдэхэд хүрвэл буудаад унагачихъя гэж буугаа ханцуйдаа зэхэн орж ирсэн атал чухамхүү хоёрхон биеэр үлдмэгц “үгүй би юунд орж ирэв? Юу л бол юу л байгаа л биз, чухам голио азаа үзэх гэж зам дээр хэвтэв гэх шиг би ямар дэмий юмаар хөөцөлдөв? гэж бодов (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).
↑ гонжийн жоо голионы баас
↑ гулиа дарж, голио гишгэх
Царцаа тахимаараа дуулж
Голио гуяараа дуулдаг
Хоршоо үг
голио нөмрөг — нөмрөгийн багийн дөрвөн далавчтай хорт шавж
голио царцаа — голио болон царцаа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.