гувчуур
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучирсанБиет зүйлээр авдаг албан татвар
- 1.Хоёр модонд оосор уяж гэзгэвч сагалдарга тавин малд ногтны оронд хэрэглэх хэрэгсэл;
- 2.Модонд оосор уяж тэрэг чирэх малын хүзүүнд зүүх хэрэгсэл;
- 3.Малд ширдэг тохом тохож дээгүүр нь дарж уях хоёр хавтгай мод, атавч
- 1.Урсгал уснаас загас хааж, шүүж барих нэгэн зүйл тор өөш
- 2.Загас барих хүн сууж явдаг гуя онгоц мэт зүйл
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гувчуур |
|---|---|
| Харьяалахын тийн | гувчуурын |
| Заахын тийн | гувчуурыг |
| Өгөх орших тийн | гувчуурд |
| Гарахын тийн | гувчуураас |
| Үйлдэхийн тийн | гувчуураар |
| Хамтрахын тийн | гувчууртай |
| Чиглэхийн тийн | гувчуур луу |
| Олон тоо | гувчуурууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гувчуур эмээл — тэрэг чирэх малд тохох бяцхан эрвээлжин эмээл
гувчуур өөш — тор өөш
гувчуур онгоц — гуя онгоц
Хоршоо үг
алба гувчуур — алба татвар
татвар/татвар гувчуур — биет зүйлээр авах татвар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.