гууль
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зэс хольж хайлуулан гаргаж авсан төмөрлөг (өнгө нь шар, цагаан хоёр зүйл бий, цагааныг нь гууль гэнэ
- 2.Гуулиар хийсэн юм
- 3.Юмны өнгө гялгар, гууль шиг
Англи утга
- нэр үгbrass (metal); brass (color)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гууль |
|---|---|
| Харьяалахын тийн | гуулины |
| Заахын тийн | гуулийг |
| Өгөх орших тийн | гуулинд |
| Гарахын тийн | гуулинаас |
| Үйлдэхийн тийн | гуулиар |
| Хамтрахын тийн | гуультай |
| Чиглэхийн тийн | гууль руу |
| Олон тоо | гуулинууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гууль цутгах — зэс хорголж хольж шармал төмөрлөг цутгах
гуулиар хийх — зэс хорголж хольж хайлуулсан шармал төмөрлөгөөр хийх
гуулин бурхан — гуулиар цутгасан бурхан
гуулин данх — гуулиар хийсэн данх
гуулин хөгжим — гуулиар хийсэн үлээвэр хөгжим
гуулин хуур — хөгжим. - гуулиар хийсэн аман хуурын нэг төрөл
гуулин толгойт — үсгүй халзан толгой
Хэлц үг
гууль нь цухуйх — муу муухай нь илрэх, чанар нь танигдах
гуулиа цухуйлгах — муу чанараа таниулах
гуулийг нь малтах — мууг нь илчлэх, муу муухайг нь дуудах
гуулиа/зэсээ цухуйлгах — муу чанараа таниулах
“А” үсгээ арвитай чээжлээгүй эмгэн албаны том хүнтэй юугаа ярьж, гуулиа цухуйлгах чинь энэ вэ гэж өвгөн хэлэв (Л.Бадарч, Шинэ ааруул).
Тэр өдрөөс эхлэн намайг нүд үзүүрлэх болов. Би ч нэгэнт тэсэхээ байгаад зэсээ цухуйлгаж эхэллээ (С.Эрдэнэ, Хотын бараа).
гуулин хошуу — хов, хов яриа, ховын үг хэл
Амнаас нь дам яриа, цуурхал л гарна. Гуулин хошуунаас өөр ид шидгүй амьтан юм даа.
↑ алтаа гуулиар, адасгаа турсгаар солих
↑ алтны дэргэдэх гууль шарлах
Зүйр цэцэн үг
Алтны дэргэд байсан гууль шарладаг
Хоршоо үг
гууль төмөр — шармал төмөр
гууль зэс — хэрэглээний өнгөт төмөрлөг
Үгийн гарал
From Proto-Mongolic *gaxulï, compare East Yugur gholo and Korean 구리 (guri, “copper”)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.