гуя
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биезүй. Хүн, амьтны сүүжнээс шилбэний дээд үе хүртэлх хэсгийн гадар тал
- 2.Зарим юмны өрөөсөн тал
- 3.Мөрөн гол усыг гэтлэхэд хэрэглэх бяцхан онгоц (говь газрын мал услах модон онгоц мэт хоёрыг холбож хойд хоёр үзүүр дээр нь нэг хүн зогсож урт нарийн модоор гүн усны ёроолыг хатгаж залуурдан явах завь
- 4.Нэг зүйл өвчин
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгthigh; hind limb (of a carcass); support; rest; buttress; (supporting) frame; backrest; (supporting) rail; post etc.; leg (of a garment); leg (one of a pair of protrusions); a small boat used for river crossings, propelled by a setting pole
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гуя |
|---|---|
| Харьяалахын тийн | гуяны |
| Заахын тийн | гуяыг |
| Өгөх орших тийн | гуяд |
| Гарахын тийн | гуянаас |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | гуятай |
| Чиглэхийн тийн | гуя руу |
| Олон тоо | гуянууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
морины гуя — морины хойд хөлний дунд хэсэг
гуя баз — а.нэг эхнэрийн хоёр нөхөр; б.шилж. нэг эмэгтэйтэй нууцаар нөхөцсөн эрэгтэй хүмүүс
тэрэгний гуя — тэрэгний өрөөсөн хэсэг
хайчны гуя — хайчны бариул бүхий урт хоёр төмөр
гуя онгоц — бяцхан завь
хөх гуя — анагаах. - гуя хөхрөх өвчин
Хэлц үг
гуяа алгадах — ихэд баярлах
гуяа ганзагалах — а.олз омоггүй явах; б.өгөх, бэлэглэх юмгүй гар хоосон ирэх
гуяа/гуяаа ганзагалах — а.хоосон, олзгүй буцах
Шунахай Лантууг ч танилгүй яах вэ. Та бүгд Пагамыг дэмий хөөцөлдөж ирсэн байх аа. Даруй хоосон гуяа ганзагалаад буцвал ээлтэй вий (Л.Түдэв, Уулын үер). б.өгөх, бэлэглэх юмгүй гар хоосон ирэх
гуя нь загатнах — буруу явах, зогдогдохоор явах
Тайж уурлан догширч “гуя чинь загатнаагүй юм бол хэлснээрээ явуул” гэж хашхирахад Өлзий өмнө нь сөхрөн унаж гуйв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
гуяа тэврэх — эхнэргүй гон биеэрээ байх
Найз нь яахав дээ. Гон бие гозон толгой хэвээр гуяа тэврээд хэвтэж л байна.
↑ гурил хулгайлсан хүний гуя цагаан
↑ нохойн гуя
↑ нохойн гуяар даллах
↑ хааг нь бүдрэхэд гуяыг нь ташуурдах
↑ хайчны гуянд явах
↑ хоосон гуяа ганзагалах
↑ шалдан гуя
Ам бардам
Гуя шалдан
Бараа барзгар
Гуя шодгор
Бие нь бадигар
Гуя нь шодгор
Гуя нь хаагаа хөөж гүйцдэггүй
Гур согоогоо ад үздэггүй
Хаанаас халтираад
Гуя уруу нь орох
Хоршоо үг
гуя ташаа — хүн, амьтны сүүжнээс өвдөг хүртэлх хэсэг болон сүүжний толгой орчмын хэсэг
гуя хас — хүн, амьтны бүдүүн гуя түүний дотор тал
хаа гуя — малын урд болон хойд мөч
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.