гэрч
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуульХэрэг явдлыг тодорхойлон батлахад холбогдох ямар нэгэн баримт гаргах этгээд, юм
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гэрч |
|---|---|
| Харьяалахын тийн | гэрчийн |
| Заахын тийн | гэрчийг |
| Өгөх орших тийн | гэрчид |
| Гарахын тийн | гэрчээс |
| Үйлдэхийн тийн | гэрчээр |
| Хамтрахын тийн | гэрчтэй |
| Чиглэхийн тийн | гэрч рүү |
| Олон тоо | гэрчүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гэрч болох — гэмт хэргийн талаар батлан өгүүлэгч болох
гэрч татах — хэрэг гарахыг мэдэх хүний нэрийг баримт болгон өгүүлэх
гэрчийн мэдүүлэг — үзсэн харсан хүний өчиг
гэрчийн хүн — хэргийг үзсэн харсан хүн
гэрчийн этгээд — гэрчлэх этгээд
Зүйр цэцэн үг
Гэрчгүй хэрэг
Барьцгүй зарга
Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр болсон нь дээр
Хоршоо үг
гэрч баримт — хэргийг нотлох зүйл, батлах баримт
гэрч гэрээ — баримт гэрээ
гэрч нотолгоо — хэрэг явдлын талаар мэдээлэл өгөх хүн болон гэрчлэх баримт
гэрч тэмдэг — нотлох тэмдэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.