гүжир
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хилс хэрэг, гөрдөл, гүтгэлэг
- 1.Тэсвэр сайтай, хатуужилтай, бат чийрэг; хатуу ширүүн
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гүжир |
|---|---|
| Харьяалахын тийн | гүжрийн |
| Заахын тийн | гүжрийг |
| Өгөх орших тийн | гүжирд |
| Гарахын тийн | гүжрээс |
| Үйлдэхийн тийн | гүжрээр |
| Хамтрахын тийн | гүжиртэй |
| Чиглэхийн тийн | гүжир лүү |
| Олон тоо | гүжрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гүжир үг — гөрдөл үг
гүжир цуурхал — хилс цуурхал
гүжирт унах — хилс хэрэгт унах
гүжир хүүхэд — тэсвэр сайтай хүүхэд
хар гүжир — бат чийрэг
Хэлц үг
Гүжир үг гүн уснаас хэцүү
Гүжир үгэнд сөөм үг хариугүй
Гүжир үг
Гүнзгий уснаас хэцүү
Гүжир үгэнд
Сөөм үг хариугүй
Гүжир хүүхдийн
Гүзээ нь бөх
Гүн усанд гишгэх газар олдохгүй
Гүжир үгэнд итгэх газар олдохгүй
Гүнзгий усанд оломгүй
Гүжир үгэнд утгагүй
Хүссэн юм хүзүүгээр татах
Гүжир үг толгойгоор татах
Хоршоо үг
гүжир гүтгэлэг — хилс гөрдөл, хилс гүтгэлэг
гөр гүжир — хилс гүтгэлэг
хилс гүжир — оргүй зүйлд буруутгах явдал
гүжир товир — хатуужилтай, бие бялдар сайтай
гүжир хатуу — хатуу ширүүн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.