гүзээ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэвэгч амьтны идсэн хоолыг агуулдаг сав
- 2.Гүзээнд хийсэн юм
- 3.хивэгч амьтны ходоодны эхлэл хэсэг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гүзээ |
|---|---|
| Харьяалахын тийн | гүзээний |
| Заахын тийн | гүзээг |
| Өгөх орших тийн | гүзээнд |
| Гарахын тийн | гүзээнээс |
| Үйлдэхийн тийн | гүзээгээр |
| Хамтрахын тийн | гүзээтэй |
| Чиглэхийн тийн | гүзээ рүү |
| Олон тоо | гүзээнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гүзээ зумлах — буцалмал халуун усаар гүзээний үс зумлах
гүзээ суух — махлан таргалах
гүзээ тээрэх — гэдсэнд хий дүүрэх
борцолсон гүзээ — хатаасан гүзээ
гүзээ сүү — гүзээнд хийсэн сүү
Хэлц үг
гүзээ дүүргэх — их идэх
усан гүзээ болох — а.унд их уудаг болох; б.шилж. шалба норох, нэвт норох
гүзээ шороодох — үхэх
гүзээнд наалдсан дэлүү шиг — огт салахгүй дагах
гүзээтэйгээ гүвж, сангарцагтайгаа савах — а.бага сага нөөц, хадгалсан бүхнээ сүйтгэх, хөрөнгөө хөнтрөх; б.дотроо бодож байсан үгээ бүгдийг тоочин хэлэх
гүзээ гүзээндээ хөлөө хийх — муудалцах
Олгой хагарвал тогоон дотроо гэдэг байхаа. Гүзээ гүзээндээ хөлөө хийхдээ ядахдаа гэрээс битгий гарч бай.
↑ гүрэн хэсэж гүзээ тэжээх
↑ усан гүзээ болох
↑ хөх гүзээнүүд
Газар газрын зан
Гүзээ гүзээний булан
Гүжир хүүхдийн
Гүзээ нь бөх
Гүжирсэг хүний
Хүн хүний дур
Гүзээ ихтэй нярав
Гүйдэл сайтай гонир
Гүзээ ихтэйгээрээ нярав болдоггүй
Гүйдэл ихтэйгээрээ ноён болдоггүй
Гүзээ тосонд дэвтэхгүй
Чулуу усанд илжрэхгүй
Гүүн адуу унаагүй баян
Гүзээ мах идээгүй ноён
Гэр гэрийн ёс
Хүн бүр дуртай
Гүзээ бүр булантай
Хүн хувьтай
Гүзээ булантай
Хоршоо үг
гэдэс гүзээ — зургаан савын ерөнхий нэр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.