гүйлгэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гүйх ажлыг бусдаар хийлгэх
- 2.Морь мал зэргийг нутаг руу нь буцааж алдах;
- 1.анШөнийн цагт элбэнх, мангис зэрэгт нохой тавьж үнэрлүүлэн гөрөөчлөх
- 1.Гэдэс эвгүйдэж суулгах
- 1.Нэг нэгээр нь цувруулан дамжуулах
- 2.Түгээх, дамжуулах
- 1.Худалдах, зарах
Англи утга
- үйл үгto have diarrhea
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | гүйлгэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | гүйлгэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | гүйлгэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | гүйлгэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | гүйлгэжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | гүйлгэсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | гүйлгэдэг |
| Холбох нөхцөл (-ж) | гүйлгэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | гүйлгээд |
| Болзох нөхцөл (-вал) | гүйлгэвэл |
| Хүсэх (-маар) | гүйлгэмээр |
| Захирах (-аарай) | гүйлгээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | гүйлгэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүүхэд гүйлгэх — хүүхэд явуулах
гүйлгэн бичих — хурдан бичих
гүйлгэн унших — товч төдий танилцахын тулд хурдан унших
гүйлгэн явах — түргэн явах
гүйлгэх бичиг — татлан бичсэн үсэг
гүйлгэн харах — нүдээрээ баримжаалан харах
нохой гүйлгэх — нохойгоор гөрөөчлөх
гэдэс гүйлгэх — доош суулгах
цусаар гүйлгэх — цустай шингэнээр суулгах
зоос гүйлгэх — зоосоор мэргэлэх
судар гүйлгэх — судар дамжуулах, унших
туйпуу гүйлгэх — туйпуу дамжуулах
эрих гүйлгэх — эрих эргүүлэх
ус гүйлгэх — ус урсгах
цахилгаан гүйлгэх — цахилгаан дамжуулах
бараа гүйлгэх — бараа зарах
наймаа гүйлгэх — наймаа хийх
Хэлц үг
нүд гүйлгэх — хурдан, зэрвэсхэн харах
ногт гүйлгэх — адуу хулгайлан алс газар худалдах
очир гүйлгэх — алдсан гээснийг мэргэлэх
хазаар гүйлгэх — морины хулгай хийх
↑давс гүйлгэх
↑ зоос гүйлгэх
↑ лайгийн доогуур ус гүйлгэх
↑ ногт гүйлгэх
↑ нүд гүйлгэх
↑ очир гүйлгэх
↑ хор гүйлгэх
↑ хялгасан дээгүүр гүйлгэх
Үгийн гарал
гүй (güj) + -лгах (-lgax)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.