гүү
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанАдуу, хулан, тахь, илжигний гурваас дээш настай эмэгчин
Англи утга
- нэр үгmare (female horse)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гүү |
|---|---|
| Харьяалахын тийн | гүүний |
| Заахын тийн | гүүг |
| Өгөх орших тийн | гүүнд |
| Гарахын тийн | гүүнээс |
| Үйлдэхийн тийн | гүүгээр |
| Хамтрахын тийн | гүүтэй |
| Чиглэхийн тийн | гүү рүү |
| Олон тоо | гүүнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
боос гүү — хээл авсан гүү
сувай гүү — хээл аваагүй гүү
хусран гүү — даагаа хөхүүлдэг гүү
эрмэг гүү — Гүү соёогүй учир 36 шүдтэй, хэрвээ соёо шүд ургасан байвал эрмэг гүү гэнэ
гүү барих — зуны эхэн сард айраг хийхээр унага уяж, гүүгээ саах
гүү саах — а.гүүг ивэлгэн сааж сүүг авах; б.тогл. чулуу, шагай зэргийн юм сөөлжүүлэн дээш шидэж алдалгүй барьж авах наадам
гүү тавих — хүйт орох үеэр гүү саахаа больж, унагыг нь сул тавих
гүү унагалах — унага төрүүлэх
гүүний айраг — гүүний саамаар исгэсэн ундаа
гүүний зэл — унага уях зэл
гүүний саам — гүүнээс саяхан саасан сүү
гүүний цацал — гүү барьсан өдөр сүүнээс цацаж өргөх ёслол
гүүний сацлын судар — гүүний сацал хийх үест унших судар
гүүний үрс гаргах — зун цагт гүү эхэлж барих үеэр зэлнээс зайдуухан овоо босгож, арц хүж уугиулан, цагаан эсгий дэвсэж, үрсийн ерөөл айлддаг зан үйл
гүүн хөх — урга. - нохойн хуухтай адил зэллэн ургана, жижигхэн гуагийн адил болоод хоёр үзүүрт шуумгай үүтэй ногоо
Хэлц үг
Гүү догшин боловч унагаа өшиглөдөггүй
Хун догшин боловч өндгөө хэмхэлдэггүй
Эм хүнтэй хэлэлцдэггүй
Гүү унагатай уралддаггүй
Зүйр цэцэн үг
Гүүтэй хүнээс хүүтэй хүн
Үгийн гарал
From Proto-Mongolic *gexün, compare Daur geu.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.