гөлөм
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Монгол эмээлийн дөрөөнөөс морины биеийг хамгаалах, олом жирмийг халхлах зориулалттай халхавч жийрэг (гөлмийг арьс, шир, хивс, зузаалсан даавуугаар хийнэ)
- 2.Зарим юмны нэгэн ширхэг нимгэн хуудас
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гөлөм |
|---|---|
| Харьяалахын тийн | гөлмийн |
| Заахын тийн | гөлмийг |
| Өгөх орших тийн | гөлөмд |
| Гарахын тийн | гөлөмнөөс |
| Үйлдэхийн тийн | гөлмөөр |
| Хамтрахын тийн | гөлөмтэй |
| Чиглэхийн тийн | гөлөм рүү |
| Олон тоо | гөлөмнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нанжин гахай гөлөм — хээ угалзаар чимэглэсэн, гахайн ширэн гөлөм
санхъюу гөлөм — үхэр, адуу, гахай зэрэг амьтны арьсыг боловсруулж, сайтар маажиндаж будсан ширээр хийсэн гөлөм
гөлөм давирах — халхавч жийрэг рүү хөлөөрөө цохих
гөлөм шуух — халхавч жийргийг дээш болгох
гөлөмний шир — халхавч жийрэг хийхээр бэлдсэн шир
булигаар гөлөм — булигаараар хийсэн халхавч жийрэг
гөлмөн төмөр — нимгэн төмөр хуудас
Зүйр цэцэн үг
Гохгүй бол загас бүү барь
Гөлөмгүй бол морь бүү уна
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.