даац
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Машин тэрэг, ачих зөөх хэрэгслийн даах чадал, ачаалах чадвар
- 2.Байшин барилгын хана, тулгуур хэсгийн хүндийг тэсвэрлэх хэмжээ, чадамж
- 3.Сэтгэл санаа, үйл ажиллагааны хүч, хэмжээ, нухац
- 4.шилжсэн утгаХянамгай, нягт, чамбай.
- 1.Мэсийн огтлох, зүсэх чадал, ир, даалт
- 1.Угийн балчиг шавартай газар; ус нэвчдэг газар; төрөлхийн шивэртэй газар; дац.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | даац |
|---|---|
| Харьяалахын тийн | даацын |
| Заахын тийн | даацыг |
| Өгөх орших тийн | даацад |
| Гарахын тийн | даацаас |
| Үйлдэхийн тийн | даацаар |
| Хамтрахын тийн | даацтай |
| Чиглэхийн тийн | даац руу |
| Олон тоо | даацууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
даац ихтэй — хүнд ачаа даах чадалтай
даац сайтай — хүч ихтэй
даац хэтрүүлэх — ачих хэмжээнээс давуулах
даацын тэмдэг — тэнгис, гол мөрөн дээр яваа хөлөг онгоцны доош суултын зөвшөөрөгдсөн дээд хэмжээг зааж, уг хөлгийн хоёр талд байрлуулсан тэмдэг
даац багатай — хана, тулах хэсгийн хүндийг тэсвэрлэх чадвар бага
даацын хийц — байшин, барилгын бат бэх болон тогтворт байдлыг хангаж, гол ачааллыг үүрдэг хийц
даацтай үг — нухацтай үг
даацтай мэх — шийдсэн найдлагатай мэх
хайчны даац — хайчны хайчлах чадал
хөрөөний даац — хөрөөний идэнгэ, хөрөөдөж огтлох ир
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.