давсаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биезүй. Бага аарцгийн хөндийд байрладаг хүн, амьтны шээс хуримтлах хүүдийлэг эрхтэн
- 2.Давсаг орчмын газар, бэлхүүс.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | давсаг |
|---|---|
| Харьяалахын тийн | давсгийн |
| Заахын тийн | давсгийг |
| Өгөх орших тийн | давсганд |
| Гарахын тийн | давсгаас |
| Үйлдэхийн тийн | давсгаар |
| Хамтрахын тийн | давсагтай |
| Чиглэхийн тийн | давсаг руу |
| Олон тоо | давсгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
давсаг өвдөх — давсаг хавиар хөндүүрлэх
давсаг султай — ойр ойрхон шээмтгий
давсаг хагарах шахах — шээс их хүрэх
давсаг чинэх — шээс хуралдсанаас өвдөлхийлэх
давсагны үрэвсэл — анагаах. - халдвар тархаагч нянгийн нөлөөгөөр үүсэх давсагны салст бүрхэвчийн үрэвсэл
давсагны чулуу — анагаах. - бодосын солилцооны хямрал, бөөр, шээсний замын үрэвсэлт эмгэгийн улмаас давсагт бий болсон чулуужсан эрдэслэг хатуу биет
Хэлц үг
давсаг сунах — давсаг ер чинэхгүй байх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.