дагалдах
Тайлбар
- 1.Дагаж явах
- 2.Даган дуурайх, ойшоон зөвшөөрөх
- 3.Ажил мэргэжилд хэн нэгний үлгэр, заавраар суралцагч
- 4.Хавсарга юм, туслах зүйл
Нийлмэл үг
дагалдан гарах — араас нь дагаж гарах
дагалдан очих — бусдын үйл хэрэгт оролцон, хаа нэгтээ хүрч очих
дагалдах эр — хуучир. - ноёны бараа болж явдаг, албат ард, ноёны хараат хүн
ам дагалдах — хүний ярьсан зүйлийг даган ярих
дагалдан ажиллагч — мэргэжилтэн хүнийг дагаж ажиллан дадлагажигч, орон тооны бус ажилтан
дагалдан багш — жинхэнэ багш болохоор дадлагажиж буй түр багш
дагалдан оюутан — багштай ойр шадар байж, арга барилыг нь өвлөгч оюутан
дагалдан сурагч — хэн нэгний чадварыг өвлөхөөр дагагч
дагалдах ажил — гол ажил үүргээс гаднах дагалдуулан эрхэлж эзэгнэж байгаа үйлдвэрлэл
дагалдах бичиг — а.бараа материалыг явуулсан болон хүлээн авсныг тодорхойлох баримт бичиг; б.агаарын болон авто тээвэр, усан зам, төмөр замаар бараа материал илгээснийг нотолсон үндсэн баримт бичиг
дагалдах зүйл — дагавар, дайвар юм
дагалдах үйлдвэрлэл — гол үйлдвэрлэлийн үүргээс гадуур дагалдуулан ажиллуулж байгаа үйлдвэрлэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.