дагуур
Тайлбар
- 1.хэл шинж. Монгол төрөл хэлтэн
- 2.Алс дорнод, Дагуур, Хэнтий орчмын амьтан, ургамал
Нийлмэл үг
дагуур хэл — алтай язгуурын хэлэн дэх монгол төрөл хэлний нэг; дагуур ястны хэл яриа
дагуур ястан — Өвөр Монголын нутагт буй монгол аймаг
дагуур арц — урга. - Алс дорнод, Дагуур, Хэнтий нуруу орчмын уулын чулуурхаг хатуу газар, асга дагаж зулж ургадаг хэвтээ сөөг
дагуур зараа — амьт. - зарааны төрлийн зүйл, шөнө гүйдэлтэй амьтан, саарал хүрэн өнгийн өргөс үстэй, жижиг чихтэй, шавж, жижиг мэрэгчээр хооллодог
дагуур сараана — урга. - Хэнтий, Хангай, Хянганы нурууны уулархаг нутгийн нарс, шинэсэн ой, сөөгөн ширэнгэ, ойн зах, нугад цөөн тохиолдох үзэсгэлэнтэй сайхан цэцэгтэй, олон наст өвслөг ургамал
дагуурын хунчир — урга. - цацаг багт цэцгийн овогт багтах хөх ягаан өнгөтэй бойтгорхуу цэцэг
дагуурын ятуу — амьт. - ургамлын үр, шавж авгалдайгаар идшилдэг, өвөлждөг нэг зүйл шувуу
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.