дайвар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Далимд авч явах ба дайж дагалдуулах аар саар зүйл
- 2.Нэмэр хачир
- 3.Бага эхнэр.
- 1.дайвар үг нэр.хэл шинж. (үгсийн айн нэгэн аймаг; үйл байдал, чанар ба хааяа юмын шинжийг зааж, өгүүлбэрт их төлөв байц гишүүн болдог, огт хувилдаггүй ба хагас хувилдаг бүлэг үг).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дайвар |
|---|---|
| Харьяалахын тийн | дайврын |
| Заахын тийн | дайврыг |
| Өгөх орших тийн | дайварт |
| Гарахын тийн | дайвраас |
| Үйлдэхийн тийн | дайвраар |
| Хамтрахын тийн | дайвартай |
| Чиглэхийн тийн | дайвар луу |
| Олон тоо | дайврууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дайвар ачаа — ачаан дээр нэмсэн ачаа
дайвар тээш — дайсан бага сага ачаа тээш
дайвар юм — дэд, гол биш үүрэгтэй юм
дайвар эрхтэн — хөвөрлийн эдийн өсөлтийн цэгээс өөр, ургамлын хуучин хэсгээс ер бусын газарт үүсэх эрхтэн
дайвар бүтээгдэхүүн — дагалдах үүрэгтэй хоёрдогч бүтээгдэхүүн, төхөөрсөн малын яс, эвэр, туруу, цөс, дэлүү, нойр булчирхай зэрэг зүйл
дайвар төмс — дагалт засаа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.