дайлах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Идээ будаагаар хүндэтгэн зочилж цайлах, зочдыг хооллох
- 1.Эсрэг этгээдтэй дайтаж байлдах, зэвсгийн хүчээр довтлох
- 2.Зэр зэвсгээ эргүүлэн хурайлах.
- 1.Дайлаас хадах
- 2.Шал зэрэгт шороо, чулуу, дай ивж тэгшлэх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | дайлах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | дайлна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | дайллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | дайлав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | дайлжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | дайлсан |
| Хэвшсэн нэр (-даг) | дайлдаг |
| Холбох нөхцөл (-ж) | дайлж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | дайлаад |
| Болзох нөхцөл (-вал) | дайлбал |
| Хүсэх (-маар) | дайлмаар |
| Захирах (-аарай) | дайлаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | дайлахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
архиар дайлах — зочлон архи уулгах
хоолоор дайлах — хоол хийж, зочлон хүндэтгэх
дайлан авах — байлдан дагуулах, эзлэн авах
дайлан дагуулагч — байлдан дагуулагч
зэвсгээр дайлах — зэвсэглэж довтлох
хаалга дайлах — хаалганд дайлаас хадах
шал дайлах — шаланд ивээс хийх
Хоршоо үг
дайлах цайлах — идээ ундаагаар хүндлэн зочлох
дайлах байлдах — түрэмгийлэн довтолж байлдах
дайлах дайтах — аялан явж байлдах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.