дам
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дамнан холбосон юм
- 2.Урт том
- 3.Дамжигдаж ирсэн юм
- 1.Арга дадал, туршлага
- 1.Саад хөндөл, бартаа
- 1.амьтанДалайд оршдог, шаахайн ул мэт хэлбэртэй нэгэн зүйл загас.
- 1.Арван равжам буюу арван гурван оронтой тооны нэр.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дам |
|---|---|
| Харьяалахын тийн | дамын |
| Заахын тийн | дамыг |
| Өгөх орших тийн | дамд |
| Гарахын тийн | дамаас |
| Үйлдэхийн тийн | дамаар |
| Хамтрахын тийн | дамтай |
| Чиглэхийн тийн | дам руу |
| Олон тоо | дамууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дам гишгүүр — а.хөндлөн тавьсан модон гишгүүр; б.онгоцонд гишгэж орох мод
дам нуруу — а.байшин барилга зэргийн ноён нурууны хажуу дахь хавирган нуруу; б.хаалганы дээд талын сул нуруу
дам нотолгоо — учир зүйн нотолгооны нэг төрөл зүйл
дам илд — дан иртэй урт иштэй том хавтгай илд
дам хайч — малын ноос хайчлахад зориулан хийсэн урт гуятай, өрөөсөн бариул нь матаасгүй, дэглийгээрээ салж болдог хайч
дам сонсох — бусдаас сонсох
дам хүн — бусад хүн
дам энэх — хаалга үүд, цонхны дээр хөндлөн тавьсан зузаан мод
дам дум сонсох — хагас дутуу сонсох
дамын үг — бусдаас сонссон үг яриа, цуурхал
дамын наймаа — панз наймаа
дамын худалдаа — үнэ нэмж худалдах худалдаа
дамын наймаачин — эд барааг дамлан зардаг хүн
дамын панзчин — дамын худалдаачин
дамыг авах — арга барил, эв дүйг нь мэдэх
дамыг олох — дадал суух, зүгшрэх
дам тавих — хөндлөн саад тавих
дам хийх — садаа, саад тотгор хийх
Хэлц үг
дам суулгах — чацга алдах, гүйлгэх
дамыг нь авах — сурах дадах
Би одооноос л дамыг нь авч, машин дээрээ сайн ажиллаж сурч байна.
Дан өмд дулаангүй
Дам үг найдваргүй
Хоршоо үг
дам дум — хагас дутуу
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.