Үндсэн хэсэг рүү шилжих

данс

нэр үг/tans/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠳᠠᠩᠰᠠ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    санхүү. Аливаа зүйлийн тоо бүртгэл, нэр ус, хэрэг явдлыг баримт болгон жагсаан тэмдэглэж бичих зүйл
  2. 2.
    банкБанкны бүртгэл, сан, хөмрөг

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгaccount book; acount

Тийн ялгал

Нэрлэхийн тийнданс
Харьяалахын тийндансны
Заахын тийндансыг
Өгөх орших тийндансанд
Гарахын тийнданснаас
Үйлдэхийн тийндансаар
Хамтрахын тийнданстай
Чиглэхийн тийнданс руу
Олон тооданснууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • авлагын данс — авлага бүртгэх бүртгэл

  • өрийн данс — өр тэмдэглэх бүртгэл

  • малын тоо толгойн данс — малын тоо, толгойн бүртгэл

  • нэрийн данс — нэр бүхий эзний бүртгэл

  • хандивын данс — хувь хүн, байгууллага, өргөн олонд хандаж, тусламж дэмжлэг хүсэн, банканд нээлгэсэн мөнгөний данс

  • харилцах данс — банкинд мөнгө хадгалах бүртгэл

  • цээ данс — бүтэн гүйцэд бүртгэл

  • данс баригч — данс хөтлөгч

  • данс бичиг — данс тооцоо нийлэх дэвтэр

  • данс бодох — а.дансанд тэмдэглэсэн зүйлийг тооцон бодох; б.өшөө хонзонгоо авах; хариу тооцоо бодох

  • данс дугуйлах — а.дансанд буй тоог хүчингүй болгож дугуйлж тэмдэглэх; б.өр ширгүй болох

  • данс нийлүүлэх — данс тулгах, шалгаж үзэх

  • данс нээх — а.ямар нэгэн зүйлийг данслан хөтлөхөөр болж тусгай дэвтэр гаргах; б.байгууллага, хувь хүн арилжааны харилцах данстай болох

  • данс салах — өөр дансанд тусгаарлах

  • данс хөтлөх — дансанд бичиж тэмдэглэх

  • данс тулгах — дансанд тэмдэглэсэн зүйлийг эх баримттай нь харгуулан үзэх

  • данс хусах — данснаас хасах

  • данс хуулах — дансыг хуулбарлан авах

  • данс хүрээлүүлэх — данс дугуйлах, хаалгах

  • данс цайрах — а.дансанд орсон хэрэг явдал шийдвэрлэгдэх, таслагдах; б.данс хаах, өр авлагагүй болох

  • данс цайруулах — а.дансанд орсон хэрэг явдлаа таслан шийдвэрлүүлэх; б.өр авлагыг барагдуулах, дансыг хоослох

  • данс эвхмэл — албаны ажил хэрэг хийгээд ажилтны тухай тэмдэглэн хөтлөсөн тэмдэглэл

  • дансанд оруулах — дансанд бүртгэн авах

  • данснаас гаргах — а.данснаас хасагдах; б.өөрийн дотно хүмүүсийн тооноос гаргах

  • дансны дугаар — дансны төрөл хуваан, дэс дараалсан дугаар

  • дансны зарлага — дансан дахь зарлагын тэмдэглэл

  • дансны тооцоо — дансаар харилцсан дүн

  • хар данс — муу юмны бүртгэл

  • хар данс хөтлөх — болгоомж, сэрэмж тавих бүртгэл

  • дансан дахь мөнгөний үлдэгдэл — банктай харилцах санд үлдсэн мөнгө

Хэлц үг

  • дансны үдээсэнд орох — ямар нэгэн хэрэг дарагдах, илрэхгүй болох

  • улаан данс — а.сайн юмны бүртгэл; б.дэлхийн болон аль нэг улс, орон нутгийн ховордсон ургамал, амьтныг бүртгэн, аврах арга замыг зааж анхааруулсан албан баримт бичиг

  • данс бодох — а.өшөө хонзонгоо, хариугаа авах

    Эрдэнэ надтай данс бодно. Одоо би яах вэ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

    Замын хүзүү урт, зааны хүзүү богино гэдэг энэ дээ. Тэр жил намайг алж орхилоо гэж горьдсон биз. Одоо хоёулаа данс бодно доо (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир). б.өр авлагаа барагдуулах

  • данс дугуйлах — эцэслэх, гүйцээх, нэг мөр шийдэх

    Ай яа-яа. Бамбай минь, болъё. Данс дугуйлъя. Одоо чи миний эхнэр биш (О.Бямбажав, Саруул зам).

  • данснаас гаргах — өөрийн дотно хүмүүсийн тооноос гаргах

    Өөрийгөө их юманд битгий сана. Аль хэдийн би чамайг данснаасаа гаргачихсан.

  • ↑ улаан данс

  • ↑ хар данс

  • ↑ хар данс хөтлөх

Хоршоо үг

  • данс бичиг — данс хар

  • данс тооцоо — данс бүртгэлийн дүнг үндэслэх тооцоо

  • данс хар — аливаа тоо бүртгэл, ажил хэргийг тэмдэглэх дэвтэр, данс хараа тушаах - тоо бүртгэл, албан тэмдэглэлээ хүлээлгэн өгөх

Үгийн гарал

From Chinese 單子 /单子 (dānzi, “list, receipt”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.