дах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүйтний улиралд хувцасны гадуур үсийг нь гадагш харуулан өмсөх арьсан хувцас, энгэргүй, урдуураа задгай, бүчтэй
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дах |
|---|---|
| Харьяалахын тийн | дахийн |
| Заахын тийн | дахыг |
| Өгөх орших тийн | даханд |
| Гарахын тийн | дахнаас |
| Үйлдэхийн тийн | дахаар |
| Хамтрахын тийн | дахтай |
| Чиглэхийн тийн | дах руу |
| Олон тоо | дахнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
булган дах — булганы арьс зүйж хийсэн дах
чонон дах — чонын арьсан дах
дах болох — а.хувцас хунар элбэгдэх, томдох; б.шилж. халхавч түшиг болох
Хэлц үг
дахан доогуур — сэмхэн, нууцаар, далдуур
дах нөмөрчихсөн юм шиг — дэндүү элбэгдэх, томдох
Хөөрхий мөрөндөө углах олигтой юм олдоогүй юм байх даа. Дах нөмөрчихсөн юм шиг л харагдаж байна.
Зүйр цэцэн үг
Дахан дор эр
Даахин дор хүлэг
Хоршоо үг
дах давхац — өвлийн хүйтэнд өмсөх үслэг арьсан дах
дах дэгтий — их хүйтэнд хувцасны гадуур давхарлан өмсөх өмсгөл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.