долоо
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зургаа дээр нэгийг нэмсэн нийлбэр
- 2.Үл таашаах олон тоо
Англи утга
- тооны нэрseven
Нийлмэл үг
долоо хоног — долоон өдөр, шөнөтэй тэнцүү хоног тооллын нэгж
долоон өвгөн — од.орон. - долоон бурхан од
долоон эрдэнэ — бурханы шашны ном сударт гардаг долоон зүйлийн эрдэнэс
Хэлц үг
долоон булчирхайг нь тоочих — нэгэн нэгэнгүй илчлэн хэлэх
долоон булчирхайгаа тоочих — хамаг байдгаа хэлэх, юугаа ч нууж хаалгүй ярих
долоо буцах — хэлсэн амласнаасаа эргэлзэн буцах
долоон голтой — амь бөхтэй, зовлон их даадаг
долоон доор — урьдахаас улам муудсан, шал дэмий
долоон жорын юм ярих — есөн шидийн юм ярих, олон үг чалчих
долоон уулын цаагуур — холын холуур, далдын далдуур
долоон ходоодтой — хэтэрхий ховдог
долоон хүзүүт — урт хүзүүтэй хүн
долоо шархадсан чоно шиг [мэт] — а.нэгмөсөн хашрах, туйлын хашир болсон
Долоо шархадсан чоно шиг хүн шүү (Д.Найманжин, Оломгүй далай). б.зальтай этгээд
долоон дор — тун муу, муугийн муу
Арьс мах минь тас тас түлэгдэх нь мэдэгдэж өвдөх нь банчадуулснаас долоон доор ч тэсэмгүй санагджээ (Б.Ринчен, Үүрийн туяа).
долоон жорын юм дэлгэх/ярих — элдэв олон юм ярих
Би өглөө бүр босож цай чанадаг боловч урьд шөнө долоон жорын юм ярьж цаг алдсаар байгаад орой унтсан тул сэрсэнгүй (Д.Намсрай, Хан уулын яргуй).
долоон зөв — тун зөв
Сумъяа үгүй бол энэ гэрийн хоол цай төхөөрөхөөс эхлэн цэцэрлэгт гүйх хүртэл зайлшгүй зуурын үүрэг болдгоос явуулах дургүй байдаг нь долоон зөв (Улаангэрэл, Хаа оддог билээ).
долоон нэхийгээр таван нударга эсгэх — арвич, хямгач бус
Долоон нэхийгээр таван хударга эсгэж мэдэх айхавтар арвич хүн шүү.
долоон өвгөн хөндөлсөж, гурван нохой гудайх — шөнө их л орой болох
Цагаан мод хаяж тоглосоор байтал, долоон өвгөн хөндөлсөж, гурван нохой гудайсан байсныг сая л мэдэж гэрийн зүг гүйцгээлээ.
долоон сүв нь битүү — тэнэг мунхаг
Юу ч хэлж өгөөд нэмэргүй. Долоон сүв нь битүү амьтан байгаа юм. Амны гарз.
долоон сүв нь хаагдсан — юмны учрыг ойлгохгүй будлих
Юу ч ойлгохгүй байна уу. Долоон сүв нь хаагдчихсан юм уу даа.
долоон уулын цаана — холоос хол, далдын далд, холын холуур
Дулмаа анх гэрээс гарахдаа “Төмөрийнхөө өшөөг авна” гэдэг ганцхан, үргэлж шатан буцалж байгаа бодолтой байснаас биш хэнээс яаж өшөө авах нь долоон уулын цаана, далан жалганы тэртээ байжээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
долоон хөл зовлого — (мууш.) бие
Гэвч жил хагасын хар тамаас амьд салаад шархиран өвдөх долоон хөл зовлогоо урагдаж шалбарсан хул чисчүү тэрлэгэндээ далдалж шуухитан хэвтээ Базар ус уух хувь тавиландаа баярласаар авай (Д.Маам, Газар шороо).
↑ элдэв долоон юм дэлгэх
Дов тойрч
Долоо эргэх
Долоо дахин төөлж нэг удаа хайчил
Долоо долоонд бүү яв
Найм найманд бүү ир
Долоо дордож найм сэхнэ
Долоо хоновол дов хөхөрдөг
Долоо хэмжиж нэг огтол
Долоон дээлээр хучсанаас
Долоо дарж бөглөсөн нь дээр
Долоон нохойг
Долоо идсэн хүн
Дуу барив
Долоо цохив
Чоно долоо хоног мах идэж явдаг
Долоо хоног өвс идэж явдаг
Долоо хоног ус ууж явдаг
Долоо хоног хий гэж хэмлэж явдаг
Эр нэг бүдэрвэл
Долоо бүдэрнэ
Зүйр цэцэн үг
Долоо дордож
Найм сэхэх
Долоо шархадсан чоно
Үгийн гарал
From Proto-Mongolic *doluxan, compare Buryat долоон (doloon), Kalmyk долан (dolan).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.