дон
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шашин. Ад, хий юм
- 2.Элдэв үйлдэлд тэмүүлэх дур хүсэл аяндаа, хэтэрхий их дуршил
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дон |
|---|---|
| Харьяалахын тийн | донын |
| Заахын тийн | доныг |
| Өгөх орших тийн | донд |
| Гарахын тийн | доноос |
| Үйлдэхийн тийн | доноор |
| Хамтрахын тийн | донтой |
| Чиглэхийн тийн | дон руу |
| Олон тоо | донууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дон нөхцөх — ад, хий юм биед нөхцөх
дон тусах — аливаа нэг үйлд хэт шунан тачаадах
дон шүглэх — ад, дон нөхцөх
айл хэсэх дон — айл хэсэх дур
архины дон — архины шунал
морины дон — морь сонирхох дур
мансуурах дон — оюун ухааны мансууралд автах ад хүсэл
шүлэг бичих дон — бүхий л зүйлээ мартан шүлэг бичдэг
номын дон — ном, эрдэмд шамдан шүтэх дур хүсэл
Хэлц үг
дон орох/шүглэх/нөхцөх — муухай шинж тэмдэг орох, ёр совин мэдэгдэх
Эрдэнэ бодол болон Төмөрийг ажиглаж байснаа
дон хөдлөх — тэнэг нь хөдлөх, тэнэглэх, хэрэггүй юманд дурлах
Ямар дон нь хөдөлсөн юм бол. Хялав цэхэв гээд л байна.
↑ хормойн донтой
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.