дугараа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Найранд оролцож буй хүн бүхэнд алгасалгүй ээлжлэн барих айраг, архи
- 1.Ээлж дараа; дэс дарааллаараа
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дугараа |
|---|---|
| Харьяалахын тийн | дугарааны |
| Заахын тийн | дугарааг |
| Өгөх орших тийн | дугараад |
| Гарахын тийн | дугараанаас |
| Үйлдэхийн тийн | дугараагаар |
| Хамтрахын тийн | дугараатай |
| Чиглэхийн тийн | дугараа руу |
| Олон тоо | дугараанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дугараа барих — а.найр цэнгэлд айраг архийг нийтэд дэс дараагаар өгөх; б.ая дуу өргөх
дугараа өргөх — дугараа барих
дугараа тогтоох — дугарааны айраг архийг хүртэх
ая дууны дугараа — амсаж хүртсэний дараа заавал дуу дуулах ёстой дугараа; дуулахгүй бол торгуулна
анхны дугараа — хамгийн эхэнд зочдод барих дугараа
ээлж дугараагаараа зогсох — дэс дарааллаараа зогсох
Хэлц үг
Дугараа манай
Архи танай
Дуу дуулахдаа зэрэг дуулдаг
Дугараа барихдаа ээлжээр барьдаг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.