дулаан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.физик. Бодосын өчүүхэн хэсгүүдийн хөдөлгөөнөөр бий болох илч
- 2.Үл дааруулах, илч сайтай
- 3.Цаг агаарын урин байдал
- 4.шилжсэн утгаНөмөр сайтай, өвөр ээвэр газар
- 5.шилжсэн утгаСэтгэлд нийцтэй, дотно
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрwarm; thermal, muggy, caloric; benign, genial, kindly
- нэр үгwarmth, heat, sun
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дулаан |
|---|---|
| Харьяалахын тийн | дулааны |
| Заахын тийн | дулааныг |
| Өгөх орших тийн | дулаанд |
| Гарахын тийн | дулаанаас |
| Үйлдэхийн тийн | дулаанаар |
| Хамтрахын тийн | дулаантай |
| Чиглэхийн тийн | дулаан руу |
| Олон тоо | дулаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дулаан шилжилт — ажил зарцуулахгүйгээр нэг бие нөгөөдөө дотоод энергиэ шилжүүлэх
дулаан шингээлт — нэг грамм бодосын температурыг нэг градус цельсээр нэмэгдүүлэхэд зарцуулах дулаан
дулааны илч — ялгарах дулаан
дулаан солилцоо — биеийн дотоод энергийг механик ажил хийлгүй өөрчлөх явдал
дулааны цахилгаан станц — нүүрсний илчийг ашиглах цахилгаан станц
дулаан байшин — дулаан илчээ алдахгүй, сайтар янзалсан байшин
дулаан дээл — илч сайтай дээл
дулаан орох — урин болох
дулаан улирал — хаврын сүүлээс намрын эхэн хүртэлх хугацаа
дулаан өвөлжөө — малд нөөлөгтэй, салхи жаваргүй өвөлжөө
дулаан хэвтэр — дороос хайрахгүй хэвтэр
нүдэнд дулаан хүн — төлөв төвшин, итгэл төрүүлсэн хүн
Хэлц үг
Дөрөө нуурын хужир
Дулаан сайрын өтөг
Дулаан боловч галтай нь сайхан
Дургүй боловч инээдтэй нь сайхан
Дулаан явбал хожино
Дураараа явбал гутна
Дургүй боловч үгээ хэлнэ
Дулаан боловч галаа түлнэ
Хүйтэн үсэрч ирдэг
Дулаан гэтэж ирдэг
Хоршоо үг
урин дулаан — цаг агаарын аятай, таатай, дулаан байдал
нөмөр дулаан — салхи жаврын хүч бага, дулаан
Товчилсон үг
ДДДС — Дарханы Дулаан Дамжуулах Сүлжээ
ДДС — Дулаан Дамжуулах Сүлжээ
ДДТ — Дулаан Дамжуулах Төв
ДУХЦ — Дулаан, Ус Хангамжийн Цех
ДЯЭ — Дулаан Ялгаруулах Элемент
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.