дундуур
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.дагГолоор, төвөөр, хоорондуур, завсар зайгаар нь; ой дундуур (ойгоор), олон гэрийн дундуур (гэрүүдийн хоорондуур), далан дундуур хатгах (далны завсраар хатгах
- 2.дагДотуур
- 3.дагТухайн ажил үйл өрнөж байх үеэр
- 4.дагДүүрэн биш
- 5.дагшилжсэн утгаБарагтайхан, дульхан
- 6.дагЮмны тал хувь, хагас
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дундуур |
|---|---|
| Харьяалахын тийн | дундуурын |
| Заахын тийн | дундуурыг |
| Өгөх орших тийн | дундуурд |
| Гарахын тийн | дундуураас |
| Үйлдэхийн тийн | дундуураар |
| Хамтрахын тийн | дундууртай |
| Чиглэхийн тийн | дундуур луу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
усан дундуур — а.нэлэнхий усаар явах; б.ус гатлах
утаан дундуур — утаан дотуур
ажлын дундуур — ажил үргэлжилж байх цагт
шуурган дундуур — шуурга шуурч байх үеэр
дундуур цай — бүүрэн биш цай
сэтгэл дундуур — сэтгэл санаа ханамжгүй, сэтгэлд хүрэхгүй
тэхий дундуур — тал дундуур
Хэлц үг
Богино усны давалгаа нь их
Дундуур савны цалгиа нь их
Дохивч нойр
Дундуур идэвч хоол
Дундуур дундуур гэсээр
Долоон дундуур идэх
Дундуур жингийн муур
Долоон жингийн хулганыг айлгана
Дундуур лонхны дуугарах нь хэцүү
Дутуу эрдэмтний оргих нь хэцүү
Дундуур сав цалгиа
Дутуу мэдэгч оргио
Чанга хурц явбал өстөн олширно
Дуугүй номхон явбал толгой дээр гарна
Дундуур зэрэгт явбал тэнэгт сонжигдоно
Зүйр цэцэн үг
Дундуур гэсээр долоо болох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.