дурсгал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Баатарлаг үйлс, гавьяа зүтгэл, нөхөрлөл, хайр дурлал, хүндэтгэлийн илэрхийлэл болгон үлдээх зүйл, бэлэг
- 2.Өнгөрсөн үеийн өв соёлоос үлдэж, хоцорсон зүйлс
- 3.Дуртгал.
- 4.өнгөрсөн хэрэг явдлыг эргэн санах чадвар
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дурсгал |
|---|---|
| Харьяалахын тийн | дурсгалын |
| Заахын тийн | дурсгалыг |
| Өгөх орших тийн | дурсгалд |
| Гарахын тийн | дурсгалаас |
| Үйлдэхийн тийн | дурсгалаар |
| Хамтрахын тийн | дурсгалтай |
| Чиглэхийн тийн | дурсгал луу |
| Олон тоо | дурсгалууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дурсгалын дэвтэр — а.дурсгал болгож өгсөн дэвтэр; б.бусдаар дурсан санах үг бичээс бичүүлэн авах дэвтэр
дурсгал болгох — дурсах бэлэг өгөх
дурсгалын тэмдэг — дурсгал болгон энгэртээ зүүх тэмдэг
дурсгалын зураг татуулах — дурсаж явах түүхэн зураг авахуулах
дурсгалын хөшөө — түүхэн тодорхой үе, үйл явдал, хүний алдар гавьяаг мөнхжүүлсэн гэрэлт хөшөө
соёлын дурсгал — эрт үеэс улиран дамжиж, уламжлагдан ирсэн оюуны болон эдийн баялаг
эдийн дурсгал — ахуй хэрэглээний өв соёл
Хоршоо үг
бичиг дурсгал — бичгээр үлдсэн өв соёл
бэлэг дурсгал — дурсган үлдээсэн зүйл
хөшөө дурсгал — түүхэн үйл явдал, гавьяат хүний дурсгалд зориулан босгосон гэрэлт хөшөө
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.