дух
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биеийн тамирНүднээс дээших магнайн тус газар
- 1.Хутга мэсний ирийн эсрэг дээш харсан өргөн тал; мөр.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дух |
|---|---|
| Харьяалахын тийн | духны |
| Заахын тийн | духыг |
| Өгөх орших тийн | духад |
| Гарахын тийн | духнаас |
| Үйлдэхийн тийн | духаар |
| Хамтрахын тийн | духтай |
| Чиглэхийн тийн | дух руу |
| Олон тоо | духнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
духаа үрчийлгэх — духандаа үрчлээ гаргах
духаа цоортол мөргөх — маш ихээр мөргөн залбирах, гуйх
духаа шаах — их гэмшиж харамсах
духаараа мөргөх — магнайн тус газраар мөргөх
духны яс — дух орчмын яс
дух чулуу — эрдэс. - хонин чулуу
Хэлц үг
дух цустах — буруудах, хэрэг тарих
Энэ хэрэг дахин сөхөгдөж, дух цустана гэж даанч санасангүй.
дух нь эргээд, дун нь шарлах — олиу солиу болох, хуудуурах
Монголжин аав ухасхийн уурлаж, “туу хуудуу үнэхээр дух нь эргээд, дун нь шарлачихжээ, чамайг даа, ирсэн хойно чинь мэдье” гэж заналаа (Б.Гэрэлт, Оюун, Монголжин аав).
духаараа харах — а.толгойгоо тонгойлгон нүдний дээд хэсгээр харах
Сүү долоосон гөлөг шиг духаараа хараад л... хүний өөдөөс эгцэлж харж бай. б.уурлах янз үзүүлэх, аягүй байдал гаргах
духандаа сум зоох — өөрийгөө егүүтгэх
Өөртөө буруу тохоод духандаа сум зоолоо гэж үү.
↑ тугалга духанд зоох
Дур биеэ голохгүй
Дух нүүрээ голохгүй
Дух эврээ голохгүй
Дух шалбаравч толгой дотроо
Тохой шалбаравч ханцуй дотроо
Хоршоо үг
дух магнай — хөмсөгний дээдээс аваад үс хүртэлх хэсэг
дух цох — гавлын ясны магнайн төв хэсэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.