дэгдэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хөнгөн жинтэй юмны ойр ойрхон үсэрч явах
- 2.Шингэн зүйлийн уурших, үүл манан зэргийн сарних
- 3.шилжсэн утгаЯмар нэгэн хэрэг, үйл явдлын өрнөх
- 4.Байгалийн үзэгдэл гэнэт үүсэх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | дэгдэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | дэгдэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | дэгдлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | дэгдэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | дэгджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | дэгдсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | дэгддэг |
| Холбох нөхцөл (-ж) | дэгдэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | дэгдээд |
| Болзох нөхцөл (-вал) | дэгдвэл |
| Хүсэх (-маар) | дэгдмээр |
| Захирах (-аарай) | дэгдээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | дэгдэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
туулай дэгдэх — туулай дээр дээр үсрэн явах, туулай харайлах
хүүхэд дэгдэх — а.хүүхэд өрөөсөн хөл дээр харайн явах; б.хүүхэд байдаг хурдаараа гүйх
дайн дэгдэх — дайн эхлэх, дайны гал бадрах
самуун дэгдэх — хөл толгойгүй үймэх
үймээн дэгдэх — хаа сайгүй үймэн сандралдаж эхлэх
цуурхал дэгдэх — цуу яриа газар авах
яриа дэгдэх — яриа олныг хамрах
өвчин дэгдэх — өвчин гарч, өвчин тархах
салхи дэгдэх — салхи үүсэх, салхи ширүүсэх
тоос дэгдэх — тоос босох
Хэлц үг
хөл дэгдэх — баярлан хөөрөх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.