дэглий
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эрэгтэй хүний урт хувцасны гадуур өмсөх энгэртэй үслэг охор хүрэм
- 2.Мөрөвч, хормогчгүй хуяг
- 1.Хайч, өрөлбө зэрэг ангайж хавчих багажийн хоёр гуяыг хавсран хадсан хадаас
- 1.амьтанӨндөр хүзүүтэй, урт хошуутай, толгойдоо өвөгтэй, нуур голын хөвөөгөөр жараахай мэлхий хавч зэргээр хооллон амьдардаг, өрвөлөг хэлбэртний багийн овогт хамаардаг нэгэн зүйл усны шувуу
- 1.Дэглэй.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дэглий |
|---|---|
| Харьяалахын тийн | дэглийн |
| Заахын тийн | дэглийг |
| Өгөх орших тийн | дэглийд |
| Гарахын тийн | дэглийгээс |
| Үйлдэхийн тийн | дэглийгээр |
| Хамтрахын тийн | дэглийтэй |
| Чиглэхийн тийн | дэглий рүү |
| Олон тоо | дэглийнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нэхий дэглий — нэхийгээр хийсэн богино хүрэм
дэглий хуяг — мөрөвч, хормогчгүй дан хуяг; оготор хуяг
хайчны дэглий — хайчны гуяыг холбох хадаас
цагаан дэглий — амьт. - хөхөөс арай жижиг биетэй нэг зүйл дэглий
хөх дэглий — амьт. - цагаанаас арай том биетэй нэг зүйл дэглий
Хэлц үг
Дэглий гэр өргөө барьдаг
Дээд хэрсүү биеэ барьдаг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.